Тэрбумын орлоготой “өмгөөлөгч”-ийн үйлдлийн цаана юу нуугдана вэ

591

Тэрбумын орлоготой “өмгөөлөгч”-ийн үйлдлийн цаана юу нуугдана вэ

Өөрийгөө тэрбумтан өмгөөлөгч хэмээн өөрийн найзаараа бичүүлэн,  найзынхаа сайтад  улсад хамгийн их татвар төлсөн хүн хэмээн гаргуулсан өмгөөлөгч Г.Батбаярын талаарх "хачирхалтай” баримтуудыг  яруу найрагч, сэтгүүлч  Б.Галсансүх дэлгэн  олны анхааралд хүргэжээ.

Нэг хэсэг телевизийн камерийн өмнө  байнга гарч, хэрэг өмгөөлж байгаа нэрээр "бусдад ял тулгах шахуу” юм ярьж суудаг байсан Г.Батбаяр ингэж суудаг байсан нь цаана учиртай байсан болтой.

Сэтгүүлч Галсансүхийн дэлгэсэн баримтаар бол мань эр гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компаниас өмгөөллийн хөлс нэрээр  434 мянган ам.доллар буюу өнөөгийн ханшаар  1.200.000.000 гаруй төгрөг авсан байна. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчдаас авсан гэх энэ тэрбум гаруй төгрөгийн өмгөөллийн хөлс гэгчийн цаана юу нуугдаж байна вэ?

Ингээд зогсохгүй өнөөх гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хэвлэл мэдээллийн асуудлыг зохицуулж өгөхөөр өөрийн хамтрагч Туг.мн сайтын захирлын хувийн дансанд өнөөх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 50.0 сая төгрөг шилжүүлүүлжээ.

Энэ бүхний дараа өмгөөлөгч гэх Г.Батбаярын зурагтаар яриад байдаг байсны учир тайлагдаж байгаа бололтой. Учир нь түүний зурагтаар олон удаа ярьдаг нь   гадаадын хөрөнгө оруулалтай компанийханд түүнийг "шилдэг, нэрд гарсан, сайн өмгөөлөгч гэж ойлгуулах ёстой тактикийн”  төлөвлөгөө байсан гэж хардахад хүргэж байна.

Ямартай ч мөнгө, эрх мэдлийн  төлөө өмнө нь цагдаагийн хурандаа нэгэн  найзыгаа  "худалдсан” гэж хэлж болох Г.Батбаяр энэ удаа  асар их мөнгөний төлөө эх орныхоо баялаг, газар шороог ч гадныханд найр тавин өгөхөөр  ажиллаж байна юм биш биз гэж  хардахад хүргэж байна.

Гадаадын хөрөнгө орууллатай компаниас иххэмжээний мөнгө авсан Г.Батбаярын үйлдлийг хууль хяналтын байгууллага,  АТГ, ТЕГ шалгаад үзэхэд гэмгүй биз.

Ц.Мөнх

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>