Мэндчилгээ

947

Мэндчилгээ Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд түүчээлэн, хөдөлмөр, сэтгэлээ зориулж, өнгөрсөн 10 жилийн түүхийг бүтээсэн эзэд болох үе үеийн ажилтнууд, хамтран ажилладаг түншүүд, харилцагч байгууллагууддаа "Эрдэнэс Монгол” компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Нэгэн арваныг ардаа үдэхдээ "Эрдэнэс монгол” компани олон улсын түвшинд өрсөлдөж чадахуйц үнэ цэнийг бүтээх, байгалийн нөөцийг үр ашигтай сайн засаглалаар удирдах зорилтынхоо хүрээнд уул уурхай ашигт малтмалын салбарын төдийгүй эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах стратегийн зорилт тавин ажиллаж ирлээ.

Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Монгол” ХХК үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж, геологи, хайгуул, судалгааны чиглэлээр болон ган төмөрлөг, кокс химийн үйлдвэр, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр, нүүрсний давхаргын метан хийн төслийн эрлийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг зорилго чиглэлээр хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж эхэллээ.

"Эрдэнэс Монгол” группийн хэмжээнд сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж, санхүүгийн сахилга батыг мөрдлөг болгосны дүнд Чалкогийн өрийг төлж дуусгасан, охин болон хараат компаниуд анх удаа ашигтай ажилласан, хувьцааны бүртгэлийг эхлүүлсэн зэргийг онцлох нь зүйтэй.

Энэхүү амжилт ололт, бүтээл зүтгэл бол та бидний хамтын хичээл чармайлт, төр засгийн дэмжлэг, хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн байсныг онцолж Та бүхэндээ талархал илэрхийлье.

Та бидний хамтын ажиллагаа улам бүр батжиж, урагшлах зам улам өөдөө, амжилт бүтээл нь өргөн дэлгэр байх болтугай. Та бүхэндээ угтан золгож буй Шинэ цагийн халуун мэндийг хүргэе

 

Хүндэтгэсэн, "ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ТҮМЭНЦОГТ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>