ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ БОЛ 100 АЙЛЫГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ

1013

ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ БОЛ 100 АЙЛЫГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ

 

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын "Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Ажлын 10 хоногт гардаг.

Харин яаралтайгаар буюу ажлын гурав хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална. Тус газрын үүдэнд өдөрт 1300 гаруй хүн дугаарлаж байна. Тэднээс 600 хүнийг авах нормтой ч, ачааллаа нэмээд 800 хүнийг хүлээн авч ажиллаж байгаа аж

Тиймээс иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандаж болно гэдгийг албаныхан хэлж байна.
 

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД

- Иргэний цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ /
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

 ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД
- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
- 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч,    харгалзан дэмжигчийн хамт ирэх
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
- Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>