Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг нээлээ

397
 
 Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг нээлээ

Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн замыг өнөөдөр 07.00 цагаас эхлэн нээсэн гэдгийг Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.

Цаг агаарын болон замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор өчигдөр 19.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах чиглэлийн бүх замыг хаах салбарын сайдын тушаал гараад байсан юм.

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны хоёрдугаар сарын 8-ны 19:00 цагаас 9-ний өдрийн 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан байсан юм.

Өнөөдөр өглөөний байдлаар бүх чиглэлд авто замын хөдөлгөөн нээгдсэн, одоогийн байдлаар явган шуурга шуурч байгаа бөгөөд засвар арчлалтын байгууллагууд, шуурхай ажлын хэсгүүд хариуцсан чиглэлдээ замын зорчих хэсэг дээр шуурч тогтсон, нарийссан хэсгүүдыг цэвэрлэн ажиллаж байна.

Иймд хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн хувийн бэлтгэл болон авто машины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар ханган зорчихыг АТҮТ-өөс зөвлөж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.