ТАХИА ЖИЛД ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 6, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН 4 ТОДОРЛОО

787

ТАХИА ЖИЛД ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 6, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН 4 ТОДОРЛОО

Өмнөговь аймаг нь 5819 малчин өрхтэй. Тэдний уйгагүй хөдөлмөр зүтгэлээр буянт мал сүрэг жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2017 оны жилийн эцэст 2,6 сая мал сүрэг тоолуулсан нь өмнөх оноос 340 мянган тоо толгойгоор өссөн байна. Түүнчлэн улсын аварга малчин 6, алтан төлийн эзэн 4, аймгийн аварга малчин 30 тодорсон байна. Ханбогд сумын Р.Хүү, Манлай сумын Д.Галаа нар алтан ботгоны эзэн болсон бол Хүрмэн сумын Ц.Идэрхаан, Гурвантэс сумын Л.Баярсайхан нар алтан ишигний эзэн болж, шороон нохой жилийг амжилтаар угтаж байна.

Тахиа жилд Өмнөговь аймгаас 6 улсын аварга малчин шалгарсан байна. Тодруулбал Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Бямбаагийн Баттулга, Баян-Овоо сумын Налих багийн малчин Отгондоржийн Авирмэд,Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Түмэнбаярын Мягмарбаатар, Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Ренчинбадамын Ганбаатар,Булган сумын 1 дүгээр багийн малчин Дашийн Отгонсүрэн, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Жагарайн Тодгэрэл нар Улсын аварга малчин болжээ.

ТАХИА ЖИЛД ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 6, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН 4 ТОДОРЛОО

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>