ТРАМПЫН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР АНУ, ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ГАР ЗӨРҮҮЛСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ

105

ТРАМПЫН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР АНУ, ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ГАР ЗӨРҮҮЛСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭӨнгөрсөн Ням гарагт Axios мэдээллийн сайт Дональд Трампын Бээжинд хийсэн айлчлалын үеэр хоёр орны тусгай албаныхан тулгарсан тухай мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын айлчлалын үеэр болсон энэ явдлыг өөр өөр таван эх сурвалж баталсан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй төлөөлөгчдийг Ши Жиньпинтэй уулзахаар их танхимд орох үед Хятадын тусгай албаны ажилтан АНУ-ын ерөнхийлөгчийг үргэлж дагаж явдаг "цөмийн зэвсгийн код” бүхий гар цүнхийг оруулалгүй үлдээхийг оролджээ.

Энэ үеэр Цагаан ордны тамгын газрын дарга Жон Кэлли асуудалд оролцож, Хятадын албаны хүний гарыг цүнхэнд хүргэлгүй түлхсэн байна. Гэтэл тэр Кэллигийн гарыг эргүүлэн түлхэж, энэ үеэр Америкийн тусгай албаны өөр нэг хүн Хятадын мэргэжил нэгтнийхээ эсрэг хариу үйлдэл хийхэд хүргэжээ.

Ерөнхийлөгчийг дагалдаж явдаг уг цүнхийг Трампын туслах барьж явдаг бөгөөд гадаад орны ямар ч хүний гарыг хүргэх ёсгүй байдаг гэнэ. Сүүлд Хятадын аюулгүй байдлын албаныхан Америкийн талаас үл ойлголцсондоо уучлал гуйсан байна.

Өнгөрсөн онд Трамп Флорида дахь хувийн Мар-а-Лаго клубтээ очих үед тус клубын нэгэн гишүүн цүнхийг барьж явдаг туслахтай нь хамт авхуулсан зургаа сошиал сүлжээнд нийтэлж байв. Үүний дараа олон хүн АНУ-ын цөмийн зэвсгийн нууцлал, аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж байсан юм.

Эх сурвалж: Axios, Business Insider

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.