2018 оны хаврын “Бүргэдийн баяр” арга хэмжээ боллоо

978
 
 2018 оны хаврын “Бүргэдийн баяр” арга хэмжээ боллоо

МУ-ын Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Бүргэдчид холбоо зэрэг байгууллага нэгж хамтран, 2018 оны 3 дугаар сарын 4-нд "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2018 оны хаврын "Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион явууллаа. Тус арга хэмжээнд МУ-ын Баян-Өлгий аймгийн Казак үндэстний бүргэдчид 20 гаруй анч бүргэдийнхээ хамт оролцсон бөгөөд 4-ний өдрийн байдлаар гадаад дотоодын 500 гаруй хүн үүнийг үзэж сонирхсон байна. 

Бүргэдээр ан хийх уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнөөс үүсч хөгжин, өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүхтэй бөгөөд энэ уламжлалыг хамгийн сайн хадгалж ирсэн орон бол МУ гэж эрдэмтэн судлаачид үздэг байна.

 

2018 оны хаврын

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох "Бүргэдийн баяр” арга хэмжээг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд үүний зорилго нь МУ-ын үндэстний цөөнх болсон Казакчуудын бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлэх, хойч үеийнхэнд өвлүүлэн уламжлах, гадаад дотоодын жуулчдад танилцуулан сурталчлах, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгоход чиглэгдэж байгаа аж.

 

2018 оны хаврын

Баялаг түүхтэй энэ уламжлалт арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, МУ-ыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор, "Бүргэдийн баяр” арга хэмжээг жил бүрийн хаврын 3 дугаар сарын 4-5-нд Улаанбаатар хотод, намрын 10 дугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулдаг байна.

 

2018 оны хаврын

"Бүргэдийн баяр" арга хэмжээ нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцогч бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, морь унан, бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдтэй парад хийдэг бөгөөд шүүгчдээс тэдний уламжлалт зан заншлыг хадгалж буй байдал, хувьцас чимэглэл, дизайн зэргийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчдыг шалгаруулдаг. Үүний дараа, бүргэдийн ан хийх чадварыг шалгах тэмцээн зохиодог байна. 

 

2018 оны хаврын

Бүргэчид бүргэдээ уулын оройд байрлуулж, эзэн нь уулын бэлээс дуудахад, бүргэд нь эзнээ таньж гарын шуун дээр нь нисэн ирж суух ёстой. Хамгийн богино хугацаанд сүрлэг дэвж, эзнийхээ шуун дээр суусан байдалд үндэслэн, шүүгчдээс тэдэнд оноо өгч, бас хиймэл амьтныг газраар чирэн давхиж, бүргэдийн анг харах, агнах чадварыг нь шалгадаг байна. 

 

2018 оны хаврын

Тус арга хэмжээний үеэр бас Көкпар буюу тулам булаалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казакчуудын уламжлалт тоглоомыг сонирхож болохоос гадна, үндэсний хувцас гоёлоор чимж гангарсан Казакчуудын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой юм.

 

2018 оны хаврын

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн "Хүн төрөлхтний биет бус соёлын өв”-ийн жагсаалтанд албан ёсоор бүртгэжээ. 

2018 оны хаврын

2018 оны хаврын

Энэ оны хаврын "Бүргэдийн баяр" арга хэмжээ 2 хоног явагдаж, 5-ны үдээс хойш өндөрлөнө. 

/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>