Хятадын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлав

951
 Хятадын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлав

11-нд Бээжин хотноо XIII сонгуулийн   БХАТИХ-ын анхдугаар чуулган III бүгд хурлаа хуралдуулж, "БНХАУ-ын үндсэн хуульд   нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийг олонхын саналаар баталсан байна. Хятад улсын   төр засгаа засах, тайван тогтуун байдалтай холбоотой ерөнхий дүрэм тогтоолыг   хамарсан үндсэн хууль 14 жилийг дараа шинэ эриний шинэ агуулгыг багтаах   боллоо.


БХАТИХ-ын Байнгын хорооны Хууль зүйн ажлын хорооны дарга Шэнь   Чүньяо хурлын дараах хэвлэлийн бага хуралд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт   оруулах нь Хятад улсын улс төрийн том ажил юм. Шинэ эриний Хятадын онцлогтой   социализмын нөхцөл байдал дахь Хятад улсын хуулийн засаглалын бүтээн   байгуулалтын том ололт амжилт юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг   баталсан нь ХКН болон улс орны ажил үйлсийн хөгжлийг эрчтэй ахиулан   баталгаажуулж, Хятадын социалист хуулийн засаглалын бүтээн байгуулалтыг эрчтэй   хөгжүүлэн чангатгах болно гэжээ. 

XIII сонгуулийн БХАТИХ-ын   анхдугаар чуулганы III бүгд хуралд БХАТИХ-ын 2964 төлөөлөгч нууцаар санал өгөх   хэлбэрээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай санал оруулж, 2958   дэмжсэн, 2 татгалзсан, 3 түдгэлзсэн санал өгчээ. XIII сонгуулийн БХАТИХ-ын   анхдугаар чуулганы төсөлд санал өгөх тогтоолын дагуу, үндсэн хуульд нэмэлт   өөрчлөлт оруулах төслийн тухай нууцаар санал хурааж, нийт төлөөлөгчдийн гурваны   хоёр хувиас дээш дэмжсэн санал авч батлагдсан байна. Мөн өдөр XIII сонгуулийн   БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчид мэдэгдэл гаргаж, үндсэн хуульд нэмэлт   өөрчлөлт оруулсан төслийг хэрэгжүүлэхээ мэдэгджээ.


Чуулганы дараа мэдээллийн   төвд тусгай хэвлэлийн бага хурал хийж, Шэнь Чүньяо: Энэ удаагийн үндсэн хуульд   нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хуулийн дагуу явуулж, ХКН-ын XIX их хурлаар   тогтоосон чухал онол үзэл баримтлал, чухал чиглэл бодлогыг үндсэн хуульд оруулах   зорилгоо биелүүлж, нам төрийн ажил үйлсийн шинэ амжилт, шинэ туршлага, шинэ   шаардлагыг харуулж, ерөнхийдөө үндсэн хуулийн үргэлжилсэн, тогтвортой чанар, нэр   хүндийг баталгаажуулсны үндсэн дээр үндсэн хуулийг цаг үетэй уялдуулж,   боловсронгуй болголоо гэжээ.
Шинээр батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлт   оруулсан төсөл нийт 21 заалттай. Түүнд "Ши Жиньпиний шинэ эриний Хятадын   онцлогтой социалист үзэл баримтлал” -ын Хятадын улс төр, нийгмийн амьдрал дахь   удирдах байр суурийг тодорхойлжээ. Шэнь Чүньяо хэлэхдээ: Хятадын үндсэн хуулийн   нэг онцлог бол улс орныг удирдах үзэл баримтлалыг тодорхойлох явдал юм. Ши   Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг Үндсэн хуульд   нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хувиар улс орны үндсэн хуульд бичиж оруулсан нь   улс орны удирдах үзэл баримтлалыг цаг үетэй зэрэг урагшлуулахыг биелүүлсэн байна   гэжээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан төсөлд, БНХАУ-ын дарга, дэд дарга дээд   тал нь хоёр дараалж үүрэг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон тухай Шэнь   Чүньяо хэлэхдээ: Энэхүү өөрчлөлт нь Хятадын төрийн удирдагчийн тогтолцоог   боловсронгуй болгоход ашигтай, мөн нам болон улс орны урт хугацааны амар амгалан   байдалд ашигтай гэжээ. Тэрээр хэлэхдээ: ХКН-ын Төв хорооны хамгийн   дээд удирдах албан тушаал, Цэргийн төв зөвлөлийн дарга болон БНХАУ-ын даргыг   хослуулсан удирдах тогтолцоо болон удирдах хэлбэр нь манай орон шиг ийм том нам,   том орны хувьд зайлшгүй шаардлагатай бөгөөд хамгийн зохистой юм. Энэ нь үндсэн   хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн үндсэн хуулийн 79-р заалтын 3-р зүйлд   хийсэн засвар болох юм. Улс орны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож   байгаа чухал арга юм. Иймэрхүү өөрчлөлт нь нөхөр Ши Жиньпинээр төв болгосон   Намын төв хорооны нэр хүнд, төвлөрөн нэгдсэн удирдлагыг хамгаалахад ашигтай юм.   Улс орны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход ашигтай юм. Нам болон улс   орны урт хугацааны амар амгалан байдалд ашигтай юм гэжээ.


Анхаарууштай нь үндсэн хуульд нэмэлт   өөрчлөлт оруулсан төсөлд нийт 21 заалттай, Үүний 11 заалт нь Хянан шалгах   хороонтой  холбоотой. БХАТИХ-ын Байнгын хорооны хууль зүйн ажлын хорооны орлогч   дарга Жэн Шүна хэлэхдээ: Холбогдох нэмэлт өөрчлөлтүүд нь Хятадын хянан шалгах   тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хамгийн дээд төлөвлөгөө болох юм. Энэ нь   Хятадын авилгын эсрэг ажлыг гүнзгийрүүлэхэд тустай юм гэжээ.
"Хянан шалгах тогтолцооны өөрчлөлтийг   гүнзгийрүүлэх зорилго бол авилгын эсрэг нөөц хүчнийг нэгтгэж, авилгатай тэмцэх   үйл ажиллагаанд намын нэгдсэн удирдлагыг бэхжүүлж, төвлөрсөн бөгөөд нэгдсэн, нэр   хүндтэй, үр ашигтай үндэсний хянан шалгах тогтолцоог байгуулах болно. Үүнд нэгэн   чухал үүрэг бий, энэ нь даруй хянан шалгах хороо байгуулах явдал юм. Энэ   удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд, хянан шалгах хорооны   тухай тогтоол гаргасан явдал нь хянан шалгах хороо байгуулахын төлөө юм.  


Дээрх өөрчлөлтүүдээс гадна, "Хятадыг баян хүчирхэг, цэцэглэн хөгжсөн,   ардчилсан, соёл боловсонтой, эв зохицолтой, үзэсгэлэнт сайхан социалист орчин   үеийн улс болгон хөгжүүлэх”, "Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг   биелүүлэх”, "Хятадын коммунист намын удирдлага бол Хятадын онцлогтой социализмын   хамгийн үндсэн онцлог ”, "Хятад улс энх тайвнаар хөгжих замыг баримталж,   харилцан ашигтай хамтдаа ашиг олох нээлттэй стратегийг баримтлах ”, төрийн албан   хаагч албан ажилд орохдоо үндсэн хуульд тангараг өргөх зэргийг үндсэн хуулийн   холбогдох заалтад бичиж оруулсан юм. 

 

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>