Агуу хүмүүс ч мунхагладаг

528

 

10. Тихо Браге бол XVI зууны гарамгай одон орон судлаач байв. Исаак Ньютоны дэлхийн таталцлын хуулийн онолыг нээхэд гүнээ туслалцаа үзүүлсэн эрдэмтэн юм. 
Баяраар айлд зочилсон Браге гэрийн эзэнтэй нь муудалцаж доромжлол үзжээ. Олны дунд жорлон орохгүй хэмээн мөрийцөн ширээний араас босолгүй 11 хоног суун давсгаа хагалж нас барсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг .

9. XVI зууны гарамгай улс төрч нэр хүндтэй философич Фрэнсис Бэкон цастай өдөр шуудууны усанд тахиа хөлдөөх оролдлого хийсэн ч эцэст өөрөө хөлдөж нас барсан.

8. Жан-Батист Люлли - XVII зууны чадварлаг хөгжмийн зохиолч. Францын хааны захиалгаар хөгжмийн бүтээл хийж тоглолтонд бэлтгэж байхдаа өөрийн бүтээлтэйгээ зөрчилдөж шал дэвсэлснээс болж хөлөө хугалан цусан үжил өвчнөөр нас барсан байдаг. 

7. Төмөр гэдэст Гудини - Монреальд аялан тоглолт хийж явсан 3 оюутан бэлтгэлийн үер хувцас солих өрөөнд амарч байхдаа хүний ходоод хүчтэй цохилт хэрхэн хүлээн авдаг бол хэмээн сониурчихжээ .
Гудини, өөрийн хэвлий орчим хүчтэй цохилт хийхийг хүсч найзууд гурван удаа хүчээ шавхан цохив.
Хэд хоногийн дараахан дэлүүний урагдлаас болж хэвлийн гялтан хальс үрэвсэж нас барсан.

6. Жим Фикс, зохиолч - «Гүйлтийн тухай бүрэн ойлголт » бестселлер номын зохиогч 1970 онд гүйлтийн дасгал хийж яваад зүрхний хурц дутагдлаар нас барсан .

5. Францын дуучин Франсуа Клод усанд орж байхдаа усны өрөөний гэрлийг өөрчлөхөөр оролдон цахилгаан гүйдэлд цохиулан нас барсан .

4. Адал явдалт өгүүллэг зохиогч Аллан Пинкертон өөрийн зохиолын үйл явдалд зориулж хэлээ хүчтэй хатгаснаас болж идээт үжил өвчнөөр нас барсан.

3. Америкийн 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлор - 1850 оны 7 сарын 4 нь албан ёслолын ажиллагааны дараа хэт халуунаас болж олон мөхөөлдөс идснээс ерөнхийлөгчийн жинхэнэ албан тушаалд дэвшсний 5 дахь өдрөө таалал төгссөн.

2. Жек Даниэл - «Jack Daniel’s» алдарт вискиг үндэслэгч. Хатуулгагүй гутлаараа өөрийн сейфийг өшиглөж чигчий хуруугаа гэмтээсэн ба хөл нь шархалж цусанд нь бохир орсноор нас барсан.

1. Грекийн философич Хрисипп инжир жимсний даршинд согтсон илжгээ шоолж зогсолтгүй инээсээр нас барсан.
Сайхан Уул 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>