ТҮЙМРИЙН ГОЛОМТОД НЭМЭЛТ БҮЛЭГ ХҮРГЭЛЭЭ

719

ТҮЙМРИЙН ГОЛОМТОД НЭМЭЛТ БҮЛЭГ ХҮРГЭЛЭЭ

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймрийн голомт илэрчээ. Түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, "Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 хүн нийт 32 хүн, 3 автомашин, 6 морьтойгоор гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар тур тунадас орохгүй байгаагаас хуурайшилт эрчимтэй явагдаж байна. Улмаар салхины хурд, хүч ихтэй, нөхцөл байдал хүндрэх хандлагатай байгаа тул ойн түймрийг шуурхай унтраах, газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 20 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй нэмэлт бүлэг түймрийн голомт руу  өнөө өглөө нислэг үйлдсэн.

Мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод  хүргэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>