Дүүргийн хэмжээнд нийт 1.976 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэ

72

 

Дүүргийн хэмжээнд нийт 1.976 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал гэр хороолол дундах замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийн ажлыг өнгөрсөн 7 хоногоос хийж эхэлсэн билээ.  

Тэгвэл дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГазар дүүргийн хэмжээнд нийт 21 хорооны 1.975 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.  Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ын  албан хаагчид өнгөрсөн хугацаанд дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгээд байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.