27 дугаар хорооноос ‘’Шилдэг өрх’’ номинацад өрсөлдөнө

591

 

27 дугаар хорооноос ‘’Шилдэг өрх’’ номинацад өрсөлдөнөБаянзүрх дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяны ‘’Шилдэг өрх’’ төрөлд дэвшиж буй Ж.Тогоонтөмөр гуайхаар зочиллоо.

Тус айл нь дүүргийн 27 дугаар хороо 42 дугаар гудамжинд амьдардаг бөгөөд аяны хүрээнд хашаандаа цэцгийн мандал тарьж, гадна болон дотор камержуулалтыг хийсэн байна. Түүнчлэн хашаандаа явган хүний зам тавьж, хашааны хаалгаа сольж өнгө үзэмжээ дээшлүүлжээ.

‘’Манай хороо-Миний гудамж’’ аян ирэх 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргаж, шилдгээ шалгаруулах бөгөөд тус аянд Баянзүрхчүүд ийнхүү идэвхтэй оролцож байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>