Хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэд нэгдсэн талбайтай болжээ

549

 

Хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэд нэгдсэн талбайтай болжээ

 

 

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх замбараагүй худалдаа хийж буй талаар иргэд, оршин суугчдаас байнгын гомдол ирж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэг зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдийг худалдааны нэгдсэн талбайтай болгоод багагүй хугацаа өнгөрч байна.

Тодруулбал тус дүүргийн дөрөв дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын харьяа талбайд гуравдугаар хорооны 35, 36 дугаар байруудын ойролцоо хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэдийг бүртгэлд оруулж нийт бөөний 29, жижиглэнгийн 36 иргэн өнөөдрийн байдлаар хамрагдаад байгаа юм байна. Худалдаачид зөвхөн монгол орны хөрсөнд тариалсан төмс, лууван, байцаа, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна нарийн ногоог ч боловсруулж худалдаалж байна.

Худалдаачид нэгдсэн талбайд, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл худалдаа хийх аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>