Хотын төвийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ
Мөн I сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг хориглож, хойноосоо урагш нэг чигийн хөдөлгөөнтэй болгох бол ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчилж байна. Цаашид МУБИС-аас Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж замын цагдаагийн албанаас мэдээлжээ.