У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийг эрхийг хамгаалах асуудлыг бодлого шийдвэрт тусгаж ажиллана
Цагдаагийнбайгууллагаасөсвөрнасны хүүхдийн цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон даяар "UNFRIEND” хөдөлгөөнийг эхлүүлэн энэ орчинд олон мянган иргэд нэгдэн ажиллаж байна. Иймд өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний төвийн дарга Н.Учрал болон Цагдаагийн Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цахим орчинд орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.
Цагдаагийн ерөнхийгазрынхийсэн судалгаагаар улсын хэмжээнд 3,8 сая гар утас иргэдийн өргөн хэрэглээнд ашиглагдаж байгаа. Эдгээрийн 2,5 сая нь байнгын тогтмол цахим орчинд ашиглагддаг, өөрөөр хэлбэл ухаалаг утас аж. Эдгээрийндийлэнхнь өсвөр насныхан болон түүнээс дээш насны иргэд байна. Ийнхүү цахим орчинд чөлөөтэй нэвтрэн мэдээ мэдээлэл авах, цаашлаад "FACEBOOK”хуудас өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болжээ.
Ингэснээр хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаа холбоо тогтоон, эд хөрөнгө, сэтгэл санаа, биемахбодоорхохирч гэмт хэргийн золиос болох тохиолдол цагдаагийн газарт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэг дахин нэмэгдсэн хэмээн хэлж байлаа. Иймээс цахим орчинд хүүхдийн эрхийг зайлшгүй хамгаалах шаардлагатай хэмээн үзэж байна.
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.ХүрэлсүхЦЕГ-ынурьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан дэмжигдсэн "UNFRIENDхөдөлгөөн” аянд эцэг эхчүүд болон нийт иргэдийг нэгдэхийг уриалж байв. Цахим бодлогын түр хорооноос Ерөнхий боловсролын багш, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаачдын оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд "Таны хүүхдийн танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасныг хүлээн авснаарЗГ-ыншат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Түүнчлэн өөрийн орны хүүхэд залууст техник технологийн хөгжил, интернетийн хязгааргүй боломжийг үр ашигтай, аюулгүй хэрэглүүлэхнөхцөлийгнэгдсэн бодлогоор бүрдүүлэх олон нийтийг соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бидний үүрэг юм. Мөн түүнчлэн төрийн байгууллагуудаас гадна эцэг, эхчүүд, урлан спорт болон олны танил гээд иргэн бүрийн оролцоо маш чухал гэв.