Таргаар ханиад дарж, цэр ховхлох ардын эмчилгээний аргууд

817

 

Таргаар ханиад дарж, цэр ховхлох ардын эмчилгээний аргуудХоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд эсвэл том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна.

 

Хоолны хоёр халбага тараг, хагас аяга сонгины шүүс, нэг хоолны халбага сармисны шүүс, 2-3 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Том хэмжээтэй саванд тараг, сонгины болон сармисны шүүс, зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Өдөрт хэд хэдэн удаа бүрэн эдгэртлээ ууна.

Хоолны хоёр  халбага гэрийн тараг,  нэг манжин, хоолны 2-3 халбага зөгийн бал. Манжингаа цэвэрлээд дотор талд нь бага зэргийн нүх гаргана. Түүн дотор зөгийн балаа хийж, манжингаа аяган дотор хийнэ. Тэгээд шүүс нь ялгарах хүртэл байлгаад түүнийгээ тарагтай холино. Унтахын өмнө хоолны халбагаар уухдаа дараа нь өөр шингэн зүйл уухгүй байхыг хичээх хэрэгтэй.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>