Бэлгийн дарамт үзүүлсэн Солонгос найруулагч ял сонслоо

654

Бэлгийн дарамт үзүүлсэн Солонгос найруулагч ял сонслоо

Холливуудын хөшигний цаадах хууль бус үйлдлийг илчлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн #METOO хөдөлгөөнд  Өмнөд Солонгос улс нэгдсэн билээ.

Солонгосчууд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэгдэх олны танил урлаг, спортын алдартнуудын БУЛХАЙГ илчилсээр байна.

Тэгвэл нэрт найруулагч Ли Юн-тхэк бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ял авсан талаар "ВВС” агентлаг мэдээлэв. Тэрбээр есөн бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн  нь тогтоогдож, шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон аж.

Найруулагчийг 17 бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэмээн буруутгасан ч тэрбээр эрс үгүйсгэсэн байна.

Бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жо Мин Ги өнгөрөгч гуравдугаар сард амиа хорлосон. Тэрээр жүжиглэхээс гадна Чёнжу Их Сургуулийн драмын ангид багшилдаг байхдаа олон бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>