Бэлгийн дарамт үзүүлсэн Солонгос найруулагч ял сонслоо
Солонгосчууд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэгдэх олны танил урлаг, спортын алдартнуудын БУЛХАЙГ илчилсээр байна.
Тэгвэл нэрт найруулагч Ли Юн-тхэк бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ял авсан талаар "ВВС” агентлаг мэдээлэв. Тэрбээр есөн бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдож, шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон аж.
Найруулагчийг 17 бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэмээн буруутгасан ч тэрбээр эрс үгүйсгэсэн байна.
Бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жо Мин Ги өнгөрөгч гуравдугаар сард амиа хорлосон. Тэрээр жүжиглэхээс гадна Чёнжу Их Сургуулийн драмын ангид багшилдаг байхдаа олон бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлжээ.