Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе

986

 

 

Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе

Орчин үед банкны картгүй, бэлэн мөнгөний машин ашигладаггүй хүн ховор биз ээ. Цалингаа авах, мөнгөн гуйвуулга хийх гээд санхүүтэй холбоотой бүхий л үйлчилгээндээ карт ашиглаж байна. Энэ нь нэг талаараа бидний цаг хугацааг хэмнэсэн хэн хэндээ хэрэгтэй үйлчилгээ болж чадсан. Гэвч "Сайны хажуугаар саар" гэрчээр иргэд арилжааны банкуудын бэлэн мөнгөний машин, интернэт банк ашиглан мөнгөн гуйвуулга хийх бүртээ 50-500 төгрөгийн шимтгэл төлдөг.

Арилжааны банкууд иргэд банкны үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүднээс хаа сайгүй бэлэн мөнгөний машин байршуулдаг. Ингэснээр банкууд тооцооны төвүүдийнхээ ачааллыг бууруулаад зогсохгүй, нэмэлт зардлуудаа хэмнэж өгдөг. Гэвч үйлчилгээнээс хэтэрсэн шимтгэл авч иргэдийн данснаас "мөнгө” хулгайлсан хэвээрээ л байна. Хэдэн жилийн өмнө О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа арилжааны банкууд иргэдээс хууль бус шимтгэл авахгүй байхыг шаардаж байсан ч амжилт ололгүй энэ сэдэв хаагдсан.

Энэ амралтын өдрөөр олон нийтийн сүлжээнд  "Хас банкны АТМ-ээр гүйлгээ хийхэд шимтгэл авдаггүй болж, бусад арилжааны банкууддаа уриалж байна” гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Хас банкнаас тодруулахад "Хоёр жилийн өмнөөс Хас банкны карттай иргэд АТМ-аар ямар нэгэн үйлчилгээ, төлбөр тооцоо хийхэд шимтгэл төлдөггүй болсон. Харин өөр банкны карттай иргэд Хас банкны АТМ-аар үйлчлүүлэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Хоёр жилийн өмнө гаргасан энэ шийдвэрийг тэр болгон хүмүүс мэддэггүй юм шиг байна” гэсэн тайлбар өгөв.

Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн Хас банкны энэ жишгийг бусад арилжааны банкуудад үргэлжлүүлэн буухиалахыг иргэд хүсч байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>