Дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт (PM)-ыг бууруулах төсөл хэрэгжиж байна

461

 

 

Дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт (PM)-ыг бууруулах төсөл хэрэгжиж байна

 

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу "Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортогийн шүүлтүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт(PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.

Дээрх төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК-аас Япон улсын Токио хотод дизель хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг зохицуулсан журам хэрэгжүүлсэн туршлагын талаар танилцуулах семинарыг 2018 оны10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Семинарт Зам, тээврийн хөгжлийн Яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Тамура Эрико, Токио хотын Байгаль орчны газрын байгаль орчны асуудал хариуцсан тасгийн дарга Орихара Такаэки хүрэлцэн ирсэн бөгөөд НЗДТГ, JICA, НТГ, НАББГ-ийн төлөөллүүд оролцоо.

Семинарын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн Яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга"Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаартөрөөс баримталж буй бодлого”-ын талаар, Токио хотын Байгаль орчны газрын  тасгийн дарга Орихара Такаэки "Токио хотод хэрэгжүүлсэн дизелийн журмын талаар”, мөн JICA-ийн төслийн мэргэжилтэн Сато Ацүши "Улаанбаатар хотод хэрэгжүүлэх автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар” тус тус танилцуулав


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>