Хугарсан, гэмтсэн үсийг эдгээх найман алхам

571

 

Үс тань хугарч, хуурайшсан үед хэрхэх талаар "www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Хугарсан, гэмтсэн үсийг эдгээх найман алхам


Таны үс хугарч, хуурайшаад байна гэдэг амин дэм дутагдсантай холбоотой. Мөн та химийн гаралтай үсний будаг байнга хэрэглэдэг бол үс хугарах нь элбэг. Та үснийхээ эрүүл мэндийн төлөө үсний будаг, сэнс, үсний сэнс зэргээс татгалзаж сураарай.

 

Алхам №2

 

 

Мэргэжлийн гоо сайхны эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Та гоо сайхнаа эрсдэлд оруулан дур мэдэн гоо сайхны бүтээгдэхүүн сонгохоос урьдчилан сэргийлээрэй.

 

Алхам №3

 

 

Сэтгэл гутрал, стресс гэх мэт олон хүчин зүйлсийн улмаас үс унах нь элбэг. Тиймээс та сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай.

 

Алхам №4

 

Үс тань хугарч, унаад байвал та самаа солиорой. Та том шүдтэй самтай болоорой. Энэ нь үс унахаас сэргийлж чадна.

 

Алхам №5

 

 

Үсээ угаасаны дараа та үсээ зөөлхөн арчих эсвэл дээш нь шуух хэрэгтэй. Үсээ угаасны дараа үс ихээр унадаг. Эдгээр аргууд үс унахаас урьдчилан сэргийлнэ. Үсээ нойтон дээр нь самнах хэрэггүй.

 

Алхам №6

 

 

Хугарсан үсээ авах. Хэрвээ таны үс хугарч, салаалсан бол даруй үсчин орж, үсээ тайруулах нь зөв. Учир нь өвчтэй үс эрүүл үсээ ихээр гэмтээдэг.

 

Алхах №7

 

 

Оливын тос үсний уналтыг зогсоох гадна хуурайшилтыг бүрэн зогсооно. Та оливын тосоо халаагаад хуйхандаа иллэг хийгээрэй. Долоо хоногт 1-2 удаа оливын тосоор иллэг хийгээд дараа нь өөрт тохирсон шампуниар хуйхаа сайтар угааж, бүлээн усаар зайлах хэрэгтэй.

 

Алхам №8

 

 

Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх. Таны хэрэглэж буй хоол хүнс таны эрүүл мэндээс гадна таны гоо сайхантай шууд холбоотой гэдгийг бүү мартаарай.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>