Суудлын мэдрэл буюу нурууны өвчнийг эдгээх үр дүнтэй аргууд

1342
 

Суудлын мэдрэл буюу нурууны өвчнийг эдгээх үр дүнтэй аргууд

 

Суудлын мэдрэл бол нурууны доод хэсгээс эхлэн хөл рүү үргэлжилдэг бие дэх хамгийн урт бас өргөн хүрээтэй мэдрэлийн хэсэг юм. Бие сулрах, мэдээ алдах, хөл дайвах, чимчгэнэх шинж тэмдэг илэрвэл суудлын мэдрэлтэй холбоотой байх магадлалтай. Тиймээс бага дээр нь эмчилж, анагаахгүй бол хөдөлгөөн удааширч, цаашлаад эгцхэн зогсоход ч хүндрэлтэй болж мэднэ шүү.

1.Муурын суниалт

Үндсэн байрлал: Доошоо хараад 4 хөллөнө.

Хэрхэн хийх вэ?:

  • Амьсгаагаа аваад толгойгоо гэдийлгэж тааз руу харангаа хэвлийгээ газар луу түрнэ.
  • Амьсгаагаа гаргаад толгойгоо доошлуулан хөлрүүгээ харангаа нуруугаа тааз руу татна.

Хэдэн удаа хийх вэ?: 15-20 удаа

Энэ дасгал нь нурууны уян хатан байдлыг сайжруулж, тэгшлэхээс гадна өгзөгний хэлбэрийг засна.

 

Муурын суниалт

2.Өвдөгний шөрмөсний сунгалт

Үндсэн байрлал: Газар суугаад баруун хөлөө хажуу тийш жийгээд зүүн хөлөө өвдгөөр нь нугалан тавхайгаа баруун хөлнийхөө гуяны дотор талд байрлуулна.

Хэрхэн хийх вэ?:

  • Баруун хөлийнхөө өвдгийг нугалалгүй баруун гараа сунгаж хөлийн тавхайнаасаа барина. Бүсэлхийгээрээ сайн нугарч өгөөрэй.
  • Энэ байрлалаа 15-30 секунд бариад үндсэн байрлалдаа эргэн ороорой.

Хэдэн удаа хийх вэ?: Хоёр талдаа 3, 3 удаа

Энэхүү сунгалтын дасгал нь өвдөгний шөрмөсийг сунгаж, суудлын мэдрэлийн өвчний өвдөлтийг багасгаж, булчингийн зангилааг суллана.

 

Өвдөгний шөрмөсний сунгалт

3.Шувууны байрлал

Үндсэн байрлал: Доошоо хараад 4 хөллөнө.

Хэрхэн хийх вэ?:

  • Нуруу, аарцгаа тэгшхэн тогтвортой байлгаад баруун гар, зүүн хөлөө урагш хойш нь сунгаарай.
  • Хэдэн секунд бариад эргээд үндсэн байрлалдаа ороорой.
  • Нөгөө талдаа ахин давтаарай.

Хэдэн удаа хийх вэ?: 10-15 удаа

Энэ дасгал нь биеийн ерөнхий байрлалыг зөв байлгаж, бага аарцаг дахь даралтыг бууруулж, суудлын мэдрэлийг дэмжинэ.

 

Шувууны байрлал

4.Эрвээхэйн сунгалт

Үндсэн байрлал: Өгзгөн дээрээ суугаад хөлөө урагш жийгээд, хөлөө өвдгөөр нь нугалж улаа нийлүүлнэ.

Хэрхэн хийх вэ?:

  • Нугалсан өвдгөн дээрээ алгаараа дарна.
  • Энэ байрлалдаа 10-20 секунд бариарай.

Энэ дасгал нь аарцагны булчин болон ясыг бага багаар тэлж, өгзөгний булчинг сунгаж өгнө.  

 

Эрвээхэйн сунгалт

5.Алимны цуутай усанд хөлөө дүр

Орой орондоо орохынхоо өмнө жижгэвтэр хувинд бүлээн ус хийгээд дээр нь 500мл алимны цуу, нэг аяга давс хийгээд хутгаарай. Энэ хольцдоо 10-15 минут хөлөө дүрээд шөнийн турш хөлөө дулаан байлгаарай. Маргааш өдрийнх нь турш хөл  нүцгэн газар зогсож, явж болохгүй шүү. Энэ эмчилгээг 7 хоногт 3-4 удаа хийвэл суудлын мэдрэлийн өвчин маш сайн намдаж, үрэвсэл буурдаг.

 

Алимны цуутай усанд хөлөө дүр

6.Зүү тавих

Үрэвслийн эсрэг эмнээс харшилдаг хүмүүсийн хувьд суудлын мэдрэлийн эмчилгээний үеэр зүү тавих нь тустай байдаг. Эртний хятадаас гаралтай энэхүү эмчилгээ нь харьцангуй аюулгүй бөгөөд ноцтой сөрөг үр дагаврууд ховор тохиолддог тул ямар ч эрсдэлгүйгээр ашиглаж болно.

 

Зүү тавих

7.Хүйтэн ба халуун жин

Хүйтэн жин үрэвсэл дарж, өвчин намдаах үйлчилгээтэй бол халуун жин тус хэсгийн ойролцоох булчинг суллаж, даралт багасгадаг. Хоёр төрлийн жинг 15-20 минутын хугацаатай 2 цаг тутамд ээлжлэн тавиарай.

 

Хүйтэн ба халуун жин

 

Хүйтэн жин тавихдаа дараах зөвлөгөөг дагаарай:

  • Нуруу, аарцганд цочмог шинж тэмдгүүд илэрснээс хойш эхний 2, 3 хоногийн турш хүйтэн жин хэрэглэнэ. Үүний дараа халуун жин ашиглах нь дээр.
  • Дасгал хөдөлгөөн хийхийнхээ өмнө биеэ халаах хэрэгтэй.
  • Дасгалын дараа хүйтэн жин тавьж үрэвслийг намдаагаарай.
  • Босох болгондоо булчингаа хөдөлгөхөд бэлдэхийн тулд халуун жин тавьж байгаарай. 
  • Унтахынхаа өмнө халуун ваннанд орвол чангарсан булчин тань суларч, сайн амрах болно.

 

8.Оньсон цэгийн иллэг

Суудлын мэдрэл нь өгзөгний тоор хэлбэрийн булчингийн доор байрладаг. Тоор хэлбэрийн булчин чангарах үед суудлын мэдрэлийн судлууд хавчигдаж, хөл мэдээгүй болж дайвдаг. Үүнийг эмчлэхийн тулд тус хэсэгт даралт өгч, оньсон цэгүүд болон тоорон булчин, нурууны доод хэсгийн булчинд иллэг хийгээрэй.

 

Оньсон цэгийн иллэг

9.Дасгал хөдөлгөөн

Суудлын мэдрэлийн өвчин тусахаас сэргийлэх шалгарсан арга бол хөдөлгөөнгүй удаан суухгүй байх юм. Телевиз үзэх, компьютер дээр ажиллах гэх мэтээр удаан суух нь өвчнийг улам нэмэгдүүлнэ. Хэрвээ та спортлог хүн биш бол суух, хэвтэх, алхах гэх мэт хөдөлгөөнүүдийг тогтмол ээлжлээд хийгээд байж болно. Өдөр бүр алхах нь цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийг багасгана.

 

Дасгал хөдөлгөөн

10.Биеэ цэх байлга

Сууж байхдаа үргэлж нуруугаа цэх байлгаж, хөлөө газарт байлга. Удаан суух хэрэгтэй болбол нурууны доод хэсэгт очих ачааллыг багасгахын тулд хөлийнхөө доор ном эсвэл жижиг хайрцаг тавиарай. Хэрвээ удаан хугацаанд зогсох хэрэгтэй болбол нэг нэг хөлөөрөө ээлжилж зогсоорой. Ингэснээр суудлын мэдрэлд өртөхөөс сэргийлэх ач тустай.

 

Биеэ цэх байлга

11.Зөв байрлалаар унт

Суудлын мэдрэл тань аль хэдийн өвдөөд эхэлчихсэн бол хамгийн зөв унтах байрлал нь дээшээ харж нуруугаараа хэвтэх юм. Доод мэдрэлд өгөх даралтыг багасгахын тулд өвдөгнийхөө доор дэр эсвэл ороосон алчуур тавиарай. Харин та хажуу талаараа хэвтэж унтдаг бол дээд талын хөлөө өвдгөөрөө нугалаад толгой руугаа татаж байрлуулаад доор нь тэр тавиарай. Ингэснээр илүү эвтэйхэн, тухтай унтана.

 

Зөв байрлалаар унт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>