Ургац хураалтын ажил 85 хувьтай байна
Энэ сарын 26-ны байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 298.5 мянган га-гаас 403 мянган тонн үр тариа, үүнээс 386.6 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.8 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна. Энэ нь үр тарианы 87.4 хувь, төмс, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт аж. Үр тарианы хувьд гурван хоногийн өмнөх дүнгээс 30 орчим тонноор өсчээ. Тодруулбал, улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 85,1 хувьтай байна.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 135 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 45 мянган тонн, нийтдээ 180 мянган тонн хүнсний буудай борлуулжээ.