Их хэмжээний доллар, юаныг хил нэвтрүүлэхээр завджээ
Буянт-Ухаа дахь "ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд энэ сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгажээ.
Учир нь БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Нягтлан шалгах зорилгоор гар тээшийн чемоданыг онгойлгон биет үзлэг хийхэд их хэмжээний валют буюу 248 900 америк доллар, 200.000 юань авч явсан нь илэржээ.
Энэ нь зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил юм. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа аж.