Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье

18
”Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан аялан сурвалжлагын үйл ажиллагаа 06-р сарын 10-наас 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм.

 

"Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье" уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан аялан сурвалжилгын үйл ажиллагаа 06-р сарын 10-наас 20-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм.

Аялан сурвалжлагын ажиллагаанд Монголын талаас Монцамэ, МҮОНРТ, Өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, Хятадын талаас Гуанмин өдрийн сонин, Ардын өдрийн сонины гадаад хэвлэл, лавлалт мэдээ зэрэг мэдээллийн байгууллагуудын нийт 40 гаруй сэтгүүлчид оролцжээ. Хамтарсан сурвалжлагын багийн сэтгүүлчид Хүбэй муж, Өвөр Монголын орчин үеийн аж ахуйн нэгжүүд, робот техникийн инновацын төв, Олон улсын агаарын ачаа тээврийн боомт, соёл, музейн үзмэрүүд, эрчимжсэн мал аж ахуй, экологи, байгаль орчны хамгаалалт зэрэг олон салбарын хөгжилтэй танилцлаа. Үүний зэрэгцээ шинэ үйлдвэрлэлийн хүч, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалан өвлүүлэх зэрэг сэдвийн тойронд хамтарсан сурвалжилга хийсэн юм. Сурвалжлагын үйл явцад тухайн орон нутгаар тойрон үзэж, бодит үйл ажиллагаа, амьдрал ахуйтай нь биеэрээ танилцан, туршлага судалж, бодит жишээ, тодорхой тоо баримт ашиглан Хятадын хөгжил болон боломжийн тухай үлгэр жишээг өгүүлж, Хятадын орчин үеийн хөгжилтэй ойртон, Монголын ард түмэнд нээлттэй, хүртээмжтэй, эрч хүчтэй шинэ эриний Хятад улсыг харуулж, Хятадын хөгжлийн оюун ухаан, туршлагаас хуваалцсан байна. Мөн Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн нийтлэг зөвшилцөлд нэгдэн ажиллаж, хоёр улсын ард түмний ойлголцол, найрамдлыг зузааруулан, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлооход жинтэй хувь нэмэр оруулжээ.

Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгууллаа.

 

Зохиогч: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: SLG

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>