Бага, дунд сургуулийн сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдсээр байна

895

 

 

Бага, дунд сургуулийн сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдсээр байна

 

Өнөөгийн харилцаа холбооны эрин үед хүүхэд болон эцэг эхийн харилцааны талаар явуулсан судалгааны дүнд БНХАУ-ын бага болон дунд сургуулийн сурагчдын 70 орчим хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн дүн гарсан тухай Хятадын Залуучуудын сонинд мягмар гарагт мэдээлэв.

Хятад, АНУ, Япон болон БНСУ-ын бага, дунд сургуулийн хүүхдүүдийг хамарсан уг судалгааны дүнд БНСУ-ын сурагчдын 87.2 хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг нь тогтоогдсон бол түүний араас хятад хүүхдүүд 68.1 хувиар хоёрдугаарт жагссан байна. Харин америк сурагчдын 61.4 хувь нь, япон сурагчдын 42.1 хувь нь тус тус ухаалаг гар утас хэрэглэдэг ажээ.

Үүний зэрэгцээ Солонгос хүүхдүүд хамгийн олон буюу 88.4 хувь нь интернет ашигладаг бол Америк, Япон, Хятад хүүхдүүд тэдгээрийн араас жагссан байна. Хятад сурагчдын 80 орчим хувь нь интернет ашигладаг нь дээрх дөрвөн орноос сүүлд жагсахад хүргэжээ.

Уг судалгааны дүнд сурагчдын компьютер, гар утас болон интернетийн хэрэглээнд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг эцэг эхчүүдэд зөвлөсөн байна. 


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>