Энэ сарын 8, 9-д бүх нийтээрээ амарна

654

 

 

Энэ сарын 8, 9-д бүх нийтээрээ амарна

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 08, 09-ний өдөр бүх нийтээр амрах юм.

Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт "Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>