Ирэх бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

597

 

 

Ирэх бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн амьдрах орчинг  эрүүл, ая тухтай таатай болгох үүднээс бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулан ажилладаг. Тухайлбал Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ‘’Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх’’ журмын хүрээнд энэ сарын 17-ны өдөр буюу ирэх бямба гаригын 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх бол сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг цэвэрлэж, барилга байгууламж ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээний үйл явцад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бүрэн хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй зохион байгуулсан хороо, аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>