Тавин настай эрийн залуу харагдах нууц

760

Тавин настай эрийн залуу харагдах нууц

 

Сингапурын зурагчин, загвар өмсөгч Чуандо Чан нь 1967 онд төрсөн, өдгөө 51 настай боловч яг л хорин настай мэт харагддаг байна. Мөнхийн ус уусан мэт, наснаасаа залуу харагддаг хүмүүсийн төлөөлөл болох түүнийг хэрхэн залуу төрхөө хадгалдаг тухай нууцыг энэхүү нийтлэлдээ хүргэх болно. Чуандо Чан нь 1980-аад онд загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн ба 1990 онд дуучин болохоор оролдож байв.

Гэсэн ч дуу хөгжмийн салбарт одгүй байсан тэрбээр чиглэлээ өөрчилж, фото зурагчны ажилдаа эргэлт буцалтгүй орсон ажээ. Өөрийн авсан зургуудаа бусдад хүргэж, мэргэжлийнхээ үүднээс илүү танигдахын тулд өөртөө инстаграмм хуудас нээн, зургуудаа нийтэлж эхэлсэн нь хүмүүс түүний дарсан зургуудын тухай бус өөрийнх нь тухай сонирхож эхлэхэд хүргэсэн байна. 50 нас гарсан ч хорьтой мэт харагдах түүний нууцыг хүмүүс удамшлын нөлөө, эсвэл Сингапурын цэвэр агаар, эрүүл мэндийн сайн үйлчилгээ, эрүүл хоол хүнстэй холбоотой хэмээн таамагладаг.

Тэгвэл түүний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг харвал залуу харагдах нууцыг нь мэдэх болно.

Өглөөний цайндаа зургаан өндөг иддэг
Хүний гадаад төрх болоод эрүүл мэнд идэж байгаа хоол хүнснээс далан хувь, дасгал хөдөлгөөнөөс гучин хувь хамаардаг гэж тэр үздэг. Тэрбээр өглөөний цайндаа зургаан чанасан өндөгний цагаан болон хоёр өндөгний шар болон авокадо идэж, сүү уудаг. Эдгээр нь өдрийг эхлүүлэх хамгийн тохиромжтой уургийг өгдөг байна.

Харин өдрийн хоолонд ихэвчлэн цагаан будаа, тахианы мах, хүнсний ногоо болон загасны шөл уудаг. Түүний хооллох дэглэмийн хамгийн том сул тал нь зайрмаг бөгөөд үнэхээр тэвчихгүй, идмээр санагдсан үедээ зөвхөн үдээс өмнө иддэг аж. Оройн хоолонд шинэ ногооны салатыг тогтмол иддэг байна. Уух юмны хувьд цай, кофе бараг уудаггүй боловч усыг маш их хэмжээгээр уудаг. Мөн алкоголь огт хэрэглэдэггүй, тамхи татдаггүй.

2-31-307x308 Тавин настай эрийн залуу харагдах нууц

Өдөрт гурван цагийг дасгал хийхэд зарцуулдаг

Булчин хөгжүүлэх дасгалыг долоо хоногт дөрвөн удаа, доод тал нь гурван цаг хийдэг байна. Харин өвдөгний гэмтлээсээ болоод гүйж чаддаггүй боловч аль болох их алхахыг хичээдэг. Түүнчлэн өдөр бүр усанд сэлдэг бөгөөд гэрийнхээ ойролцоох усан санд орой бүр очиж, доод тал нь нэг цаг сэлдэг аж.

3-28-491x308 Тавин настай эрийн залуу харагдах нууц

Тэр өөрийн хийхийг хүссэн зүйлсээ л хийдэг

Хүсэл мөрөөдлөөрөө амьдрахыг хүн бүр хүсдэг ч биелүүлдэг хүн цөөн билээ. Харин Чуандо Чаны хувьд хүссэн зүйлээ хийж амьдрах нь түүний залуу харагддаг нууц байж болох юм. Учир нь хүний хийж, бодож байгаа зүйл бие махбод, гадаад төрхөд гүн нөлөө үзүүлдэг. "Би олон янзын ажил хийж үзсэн боловч эцсийн эцэст юу хүсэж байгаагаа ойлгосон. Би хүмүүстэй харилцан ярилцах, зураг авах дуртай. Хэрвээ дургүй зүйлээ хийгээд байвал сэтгэл санаагаар унаж, эрүүл мэндэд ч муугаар нөлөөлөх болно” хэмээн тэрээр бичжээ.

 

1-34-728x500 Тавин настай эрийн залуу харагдах нууц
 
 
 

 

Арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй

Зарим хүмүүс түүний залуу харагдах нууцыг гоо сайхны хагалгаа, эсвэл сайн чанарын арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй холбоотой гэж боддог.

Харин Чуандо Чан маш эмзэг арьстай тул нүүр угаагч гелэн саван, чийгшүүлэх тос хоёроос өөр юу ч хэрэглэдэггүй байна. Гэхдээ буурал үс их ургаж байгаа болохоор үсний будаг хэрэглэдэг ажээ.

4-23-286x308 Тавин настай эрийн залуу харагдах нууц

Сайн унтаж амардаг

Оройд 11 цагаас өмнө орондоо орж, өглөө бүр эрт сэрдэг байна. Учир нь шөнө орой ажиллах, кино үзэх зэрэг нь эрүүл мэнд муугаар нөлөөлдөг гэдгийг тэрбээр сайн мэддэг.

Мөн сайн нойр авахын тулд унтахаасаа таваас зургаан цагийн өмнө юу ч иддэггүй байна. Олон жилийн турш амьдралын энэ хэв маягаа хадгалсаар ирсэн нь түүний залуу сайхан харагдах нууц ажээ.

Эх сурвалж: Brightside.me


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>