ЖДҮ-ийг хөгжүүлэх сан ББСБ-ын нөөцөө нэмэгдүүлэх гарц биш

660

 

 

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан ББСБ-ын нөөцөө нэмэгдүүлэх гарц биш

 

ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авсан УИХ-ийн тодотголтой гишүүдийн хэн нь хэдэн сая, тэрбумын зээл авсан болох нь хэдийнээ нийтэд ил болсон. Болох ч учиртай.

Мөн түүнчлэн тэдгээр зээл авсан зарим гишүүд өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагадаа энэ сангаас зээл авсан болох нь мөн л нотлогдсон.

Тодруулбал, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Н.Учрал, Б.Ундармаа тэргүүтэй гишүүд ЖДҮ-ийгхөгжүүлэх сангаас зээл авч "мөнгө угаасан” байж болзошгүй хэмээх хардлага төрөөд буй.

ЖДҮ-ийн тов гарч эхлэхийн сацуу УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Н.Учрал гишүүн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүнд дээд хязгаар тавих ёсгүй хэмээн орилох нь холгүй зүйл болсон. Тэгвэл гол шалтгаан нь энэ байжээ. Учир нь арилжааны банк ЖДҮХС-гаас зээл аваад үйлдвэрлэл явуулахгүй, нөөцөө нэмэгдүүлж, зээлийн хүүгээ тэлэх нь тодорхой.

Энэ мэт ард түмний эгдүүцэл, дургүйцлийг өдөөсөн эдгээр гишүүдийг дахин нэр дэвшүүлэхийн оронд орны хүнийг одооноос бэлдсэн нь МАН-д хэрэгтэй гэх шуумч ард түмний дунд жиргээд эхэлчихсэн явна.

 
 
Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: Т.НОМУН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>