Жолооч нарт бүтэн эргэлтийн цалинг олгохоор тохиролцжээ

527

 

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалсан. Мөн нүүрс тээвэрлэгч компаниудын удирдлагаас жолооч нарын цалинг нэмэхийг Ерөнхий сайд хүссэн юм. Тэгвэл энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгж, тээврийн жолооч нартай уулзсан байна. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудтай уулзах үеэр жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалин хөлсийг олгохоор тохиролцжээ. Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ оношлогоонд хамруулах, хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой өвчлөлийн судалгааг гаргуулах, өвчлөлийн төрлөөс хамаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хамтарч хэрэгжүүлэхээр болжээ.

 

С.САРУУЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>