С.Анхбаярт оноосон ялыг хөнгөлжээ

733

 

С.Анхбаярт оноосон ялыг хөнгөлжээ

 

"ТЭЦ-4” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Анхбаярт холбогдох хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс авч хэлэлцээд ялыг хөнгөлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэмээн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон байсан юм.

Дээд шүүхийн шийдвэрээр түүний ялыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, 27 сая төгрөгөөр торгохоор болгож шийдвэрлэжээ. 

С.Анхбаярыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрийн багшийн хүү гэж ярьж байсан бөгөөд түүнийг "Эрдэнэт" үйлдвэрт бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс өндрөөр нийлүүлсэн хэмээн буруутгасан юм.

Eagle.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>