ШШГЕГ-т ажиллаж байсан найман ажилтанд эрүү үүсгэжээ

731

ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт зуучлагчаар оролцсон гэх үндэслэлээр сэжиглэгдэж байсан шүүгч Л.Бямбаа хоригдож байсан өрөөндөө өөрийн амиа егүүтгэсэн байдалтай олдсон хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны үдэш гарсан. Түүний үхэл гадны нөлөөгүй гэх шүүхийн шинжилгээний хариу гарсан ч, уг асуудалд ШШГЕГ-ын найман ажилтныг холбогдуулан эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

Талийгаач нь тус ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан бөгөөд саатуулах хугацаа дуусахаас хоёр цагийн өмнө амиа алдсан гэдэг. Тэрээр гурван цаас бүхий гэрээслэл үлдээж, эх сурвалжийн мэдээлэлд дурдсанаар гэрээслэлд өөрийнх нь данснаас мөнгө авч нэр бүхий хүмүүст өгөхийг захьсан гэнэ. Түүнчлэн шүүгчдийн данс руу мөнгө шилжүүлсэн тухай бичсэн байсан гэж байгаа юм.

Одоогоор дээр дурдсан ШШГЕГ-ын найман хүнийг албан үүргээс нь чөлөөлсөн байгаа аж. Харин Салхитын мөнгөний ордын асуудлыг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа бөгөөд долоон хүнд яллах дүгнэлт үйлдэж, тус ордыг худалдан авсан гэх хятадын хоёр иргэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна.

https://updown.mn/79441.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>