"Салхитын мөнгөний орд"-ын ЖУУЧЛАГЧ, ХАМЖИГЧИД хэн хэн байв
"Салхитын мөнгөний орд"-ыг эзэмшигч нартай холбоотойгоор таван хүнийг АТГ шалгаж байгаа. Хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр, хуульч Л.Бямбаа болон түүний хань хамтрагч нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьсон байдаг.
Гэтэл энэ хэргийг мөрдөх явцад гавъяат шүүгч Л.Бямбаа тус хорих ангид амь насаа алдснаас түүнтэй хамт цагдан хоригдсон дөрвөн иргэнийг сулласан билээ. Тэгвэл уг хэрэгт оролцсон, хамаарал бүхий аж ахуйн нэгж, зуучлагч албан тушаалтнуудын зураглал зурган хэлбэрээр цацагдаж эхэллээ.
Тодруулбал: Уг зураглалд, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурын орлогч Г.Эрдэнэбат, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал нарын нэр, зураг дурдагдсан аж.
ENE.MN