Дэлхийг өөрчлөх гэж төрсөн дауны хам шинжтэй супермодель

666

 

Дэлхийг өөрчлөх гэж төрсөн дауны хам шинжтэй супермодель

 

22 настай Мадлен Стюарт бол Австралийн Дауны хамшинж  өвчтэй модель  юм.  Гагцхүү супермодель болох мөрөөдлөө биелүүлэхэд    өвчин нь  түүнд саад болдоггүй байна.   Тэрээр "Vogue”, "Cosmopolitan”  болон " NY Times”-ын зураг авалтад хэдийнэ оролцоод амжжээ.  Харин одоо тэр  "Victoria’s Secret”-ийн "сахиусан тэнгэр” болох шинэ зорилго тийш  итгэлтэй алхаж явна гэж хэвлэлд бичсэн  байна.

Бүсгүйн ээж түүнийг 2014 онд загварын шоунд анх удаа авчирчээ.  Чухам тэгэхэд Мадлен модель  болно хэмээн хэлсэн байна.

Охинд нь хэцүү л байх болно гэдгийг  түүний ээж ойлгож байсан нь мэдээж ч,  гэхдээ түүнийг  дэмжиж туслахыг зөвшөөрчээ.



Эхлээд Мадлен 20 килограмм турсан байна. Энэ нь түүнд амаргүй байсныг хэлэх хэрэгтэй, юу гэвэл бүсгүй явганаар явахыг ч үздэггүй байжээ.

Гэвч мөрөөдлөө бодит ажил болгох хүсэл нь илүү хүчтэй байсан хэрэг.



 Тэрээр  бүр нэг жилийн дараа  тавцан дээр анх удаа гарсан байна. Одоо Мадлен Стюарт  Дауны өвчтэй дэлхийн  анхны супермодель юм. "Форбс” сэтгүүл түүнийг  бүр оны  хүнээр ч тодруулсан байна.



Тийнхүү тэрээр  модель болохыг мөрөөдөж буй олон мянган бүсгүйн хувьд үлгэр дууриал болж байгаа юм.

"Хөгжлийн бэрхшээл гэдэг нь  та мөрөөдлөө хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг огт биш” гэж Мадлены ээж үздэг  байна.



 

Харамсалтай нь, эрүүл мэнд  нь бүсгүйг таагүй байдалд оруулсаар байгаа ажээ. Тухайлбал, 2018 онд  тэр хэд хэдэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэхэд хүрсэн байна.


Гэхдээ мэс засал хийлгэсэн хэдий ч, бүсгүй  тавцан дээр дахин гарчээ.




Одоо Мадленд  "Victoria’s Secret с”-ийн Дауны хамшинж өвчтэй анхны "сахиусан тэнгэр” болох мөрөөдөл ч бий гэнэ.


 


С.Инда

Bataar.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>