Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоолоо

529

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах "Санамж" бичиг байгуулсан билээ.

Уг "Санамж"  бичгийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг хамтран шалгав. Шалгалтанд  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх 12 станц хамрагджээ. Шалгалтаар  галын аюулгүй байдлын тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан гурван аж ахуйн, нэгжид дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсээс зөрчлийн хэрэг нээж,  хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. 

Дээрх зөрчил гаргасан автомашин хийгээр цэнэглэдэг  болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн  хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй гэж  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс  үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон  байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>