ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ЯМАР САНААГААР ХЭНТИЙН СОНГУУЛЬ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХЭМЭЭН СЭТГЭВ

466

3.3 сая хүн төрийн эрх барих дээд байгууллагатаа төлөөлөлгүй бол Монгол төр эзгүй гэсэн үг. Төр нэг ч секунт эзэнгүй байж болохгүй. Тэгвэл Хэнтий аймгийн 42-р тойрогт 20 мянган хүн төрийн эрх дээд байгуулагадаа төлөөлөлгүй сууж байна. Тэд бол Монголын ард түмний хэсэг. Тэнд төр эзэнгүй байна. Тэднийг төргүй байлгах жүжигт Ерөнхийлөгч Х.Баттулга санаа тавьж, Херо хэмээх Б.Баатар пиардаж, Д.Ганхуяг гэх судлаач гол дүрд нь тоглож байна.
Аа бас болоогүй, Зөвлөх Г.Уянга хүч нэмж, Б.Баатарын дүү Л.Оюун Эрдэнэ хөөсрүүлж, Ерөнхий сайд алга ташиж сууна.
Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүн ямар санаагаар Хэнтийн сонгууль хэнд ч хэрэггүй хэмээн сэтгэв. Үүгээр зогсохгүй Хэнтийн нутгийн хүүхдүүд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ах дүүгээ дайчлан төрөлх нутаг Хэнтийчүүдийн 1/3 иргэдийг төлөөлөлгүй байлгах сонирхол байна гэдэг нь бүр ч сонирхолтой. Хэрвээ нутгийн хоёр хүүхэд нь ингэж тэнэглэж байгааг сонсвол Чингис хотынхон, Жаргалтхааныхан, Мөрөнгийнхөн 2020 онд өшиглөөд хөөх биз ээ.
Энэ бүхнээс төр төлөөлөх эрхийн эсрэг үйлдэл хийсэн төрийн өндөрлөгүүдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ? гэдэг асуулт урган гарч ирнэ.
60 тэрбум, ЖДҮ-гийн хэргээ намжааж амжаагүй МАН Хэнтийд дөнгөж долоохон хувийн рейтингтэй яваа сурагтай.
Нөгөөтэйгүүр хуульт Монголын хууль үйлчлэхгүй бол иргэдийн сонголтын хууль эрх баригчдад үйлчлэх нь гарцаагүй. Сонгогчид тэнэг биш болохоор тооцож суугаа. Хичнээн амлалт, хичнээн мөнгөнд хууртахааргүй болсон сонгогчид шүдээ зуун хүлээж суугаа.
Хэнтийчүүдйин өмнө Монголын авралын шинэ шан татах түүхэн үүрэг иржээ. Хэнтийчүүд түүхэндээ ч тэр Монголын хувьсгал өөрчлөлтийг эхүүлдэг дайчин зүрхтэн гэдгийг түүх гэрчилдэг.
Хэнтийн нөхөн сонгууль болох ёсгүй хэмээн Үндсэн хуулийн цэц рүү бичиг бариад гүйж яваа Судлаач Д.Ганхуягийн тухайд тийм ч амар хөдлөх толгой биш. Нийгэм ч түүнийг овоо мөнгөөр олны өмнө гарсан гэж хардаж байгаа. Нэр хүнд, шударга шүүмжээсээ няцаж худалдагсан байж болох талаар ч яригдаж байна. Хэрвээ тийм бол АТГ ч анхааралдаа авах хэрэгтэйг сануулан тэмдэглэе.

SERUULEG.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>