Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчезийг “Найрамдал“ медалиар шагнав

577

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Дэлхийн сагсан бөмбөгийн 3х3 холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчезийг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

Зарлигийг өнөөдөр уншиж сордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Найрамдал медалийг зүүн өгч, баяр хүргэв.

Шагнал гардуулах үеэр дэд дарга Г.Байгалмаа олон улсын чанартай тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлж, цаашдаа олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад анхаарч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>