СОЛОНГОС ДОКТОР ПРОФЕССОР ЮНА РЕСТОРАНД
Зураг дээр дарж үзнэ үү.
Солонгос доктор профессор ЮНА ресторанд. ЮНА рестораныг сонгон ирж үнэтэй зөвлөмжөө хүргэж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Хоол үйлдвэрлэл, зочид буудал, зоогийн газрын шилдэг мэргэжилтэн БНСУ-н сайдын шагналт Бусаны Их Сургуулийн доктор профессор Lotte зочид буудал Paradise зочид буудлын мэргэжилтэн зөвлөх багш Дэлхийн тогооч нарын холбооны Мастер тогооч ноён Жу Хан Ён “ЮНА” сүлжээ рестораны тогооч нарт практик сургалтаа орж эхэллээ.
– Бүгд Найрамдах Солонгос Улсад зохиогдсон “ОЛОН УЛСЫН МАСТЕР ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН”-д Монгол Улсаа төлөөлж “ЮНА” рестораны мастер тогооч нар оролцож Солонгос хоолыг Солонгос Улсад нь Монгол хүн хийж Гранпри шагналыг авсан үүнээс улбаалаад Монголын ЮНА рестораныг судалж үзэхэд эрүүл ахуй хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах тал дээр Олон Улсын шижигт нийцүүлэн ажиллаж байгаа нь туйлын таалагдсан учир олон жилийн үүх түүхтэй Солонгос хоолыг Монгол улсад нутагшуулах цаашлаад Монгол эзэнтэй Монгол ажилчин албан хаагчидтай “ЮНА” сүлжээ ресторан Солонгос хоолыг Монгол хүн дэлхийд хйиж таниулах зорилгод нь өөрийн хувь нэмэрийг оруулах чин хүсэлтэйгээ дурьдсан юм.
Дашрамд дуулгахад 7 хоногийн хугацаатай энэ ажлын айлчлалын үеэрээ доктор профессор Жу Хан Ён мөн хоол хийх сонирхолтой гэрийн эзэгтэй хэн бүхэнд зориулсан нэг өдрийн сургалтаа энэ сарын 22-ны өдөр зохион байгуулна.