Шүүгчдийн авлигыг зөөсөн Гавьяат хуульч хэн бэ?

50

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан. АТГ-аас өмнө нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгагдаж байсан хэд хэдэн шүүгчийн нэр Ерөнхийлөгчийн энэ зарлигт багтжээ. Заримынх нь нэр уг зарлигт ороогүй байв.

Бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчдийн зарим нь өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ингэхдээ “…АТГ-ынхан Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар асуусан” гэлээ.

Ингэхээр тухайн үед АТГ-ынхан Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийн авлигын хэргийн сэжүүрээс барьж аваад шалгаж байсан болж таарав.

Баттай эх сурвалжийн мэдээллээр эдгээр шүүгчтэй холбоотой авлигын ноцтой баримтуудыг АТГ-ынхан гартаа оруулж чадсан байна.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдсэнийхээ төлөө авлига авсан, өгсөн хэрэг хөдөлшгүй баримтаар тогтоогдож буй ажээ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй нэр бүхий шүүгчдэд авлигын мөнгө зөөдөг нэгний талаарх мэдээлэл зэрэг ил болно. Тэрхүү шүүгчдийн авлигыг зөөдөг хүн нь Монгол Улсын Гавьяат хуульч цолтой эрхэм юм байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.