Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татлаа
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татахаар болжээ.
Тэрээр 2016 оны 58 дугаар тогтоолоор томилсон ерөнхий консулаар томилсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэлд нэр холбогджээ. Тиймээс Засгийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэхээр болжээ.
С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байсан.