Онцгой ялалт, онцгой түүхт дайн
НЭГДҮГЭЭР ҮЕ
ХОЁРДУГААР ҮЕ
ГУРАВДУГААР ҮЕ БУЮУ ШИЙДВЭРЛЭХ ТУЛАЛДААН
- Япон Улс 1932 онд Манжуурыг эзлэн, Манж-Го улсыг байгуулсныхаа дараа ЗХУ-ын Алс Дорнод, Сибирьт санаархаж эхэлжээ. Мөн Монголын газар нутгаар дамжуулан Байгаль нуурын өмнөд талаас цохилт өгөхөөр бэлтгэж байсан аж. Үүнээс улбаалан Монгол-Зөвлөлтийнхөн Японы эсрэг болзошгүй дайнд бэлтгэж эхэлсэн байна.
- ЗХУ, Японы цэргийн хүчин Халхын голд хоёр дахь удаагаа учирсан нь энэ. Харин монголчууд Японтой анх удаа тулалдав.
- Японы тал Монголын хилийг Халхын голын баруун эрэг гэж үзсэн бөгөөд үүнийг нь Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй аж.
- Халхын голд болсон үйл явдлуудаас хамгийн идэвхтэй үе нь 1939 оны тавдугаар cap байв. Түүхэнд тавдугаар сарыг Халхын голын хамгийн идэвхгэй, бас эгзэгтэй үе гэж нэрлэсэн. Ялангуяа тавдугаар сарын 11-28-нд томоохон тулаан болж энэхүү дайн эхэлсэн гэж үздэг.
- Халхын гол Г.К.Жуков анхны том ялалтаа байгуулжээ. Хэдийгээр тэр дэлхийн нэгдүгээр дайнд ялалт байгуулсан ч Халх голынх цар хүрээ, агуулгаараа илүү том байсан гэлцдэг. Эндээс түүний нэр алдар цуурайтаж аугаа их жанжин болох эхлэл тавигджээ.
- ЗХУ-ын түүхэн дэх анхны том танкны тулаан Халхын голд болов. Тэд Баянцагааны тулалдаанд 180 танкныхаа 50 хувийг устгуулсан. Хожим үүнийг түүхэнд Баянцагааны хядлага гэж нэрлэжээ.
- Халхын голд Японы 61 мянган цэрэг амиа алдсан бөгөөд үүнийг 45 мянга нь долоо болон наймдугаар сард амь үрэгджээ.
- Халхын голын дайн 1939 оны есдүгээ сарын 16-нд дууссан. Энэ нь япончуудад хоёр дахь том цохилт болсон бөгөөд үүнээс улбаалж Японы ерөнхий сайд Хиранүма Кийтиро суудлаасаа огцоржээ.
- Халхын голын дайны үед ЗХУ-ын анхны баатрын “Алтан таван хошуу” бий болжээ. Энэ дайнд ялалт байгуулсан бие бүрэлдэхүүнээс 70 орчим цэрэг, дарга ЗХУ-ын баатар цол хүртсэн байна. 27 нисгэгч, 26 танкист, 14 цэрэг, гурван их буучин, 20 хүнийг у г цолоор нэхэн шагнажээ.
- Уг дайны ялалт 1941 онд Москваг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж түүхэн сурвалжид дурджээ.
Х.Алтаннаран
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин