Насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар ажиллуулж байжээ

303

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж буй “Мүллэвана” ресторанд хяналт шалгалт хийжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн “Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно” гэсэн заалт зөрчсөн нь шалгалтаар ирлэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авчээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Ж.Болор

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>