Хабиб Нурмагомедов 30:0 харьцаатайгаар зодог тайлна

18

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов ялалт, ялагдлынхаа харьцааг 30:0 хүргэсний дараа зодог тайлахаар төлөвлөж байгааг түүний аав ярьжээ.  Өнгөрсөн амралын өдөр 30 настай Хабиб аварга асан Дастин Порьег Абу Дабигийн дэвжээнд ялж, харьцаагаа 28:0 болгосон юм. “Хабибын хувьд 30:0 бол хангалттай үр дүн. Түүний сүүлчийн тулааныг бид Москвад зохион байгуулах бодолтой байна” гэж түүний аав бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хэвлэлд ярьжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Лас Вегаст Конор Макгрегорыг ялж, дараа нь хэрүүл маргаан үүсгэснийхээ төлөө 11 сар тэмцээнд орох эрхгүй болж, завсарласан Хабиб саяын тулаанд өнгөлөг хэвээр байсныг аав нь мөн ярьсан байна.  Бямба гарагт Абу Дабид болсон UFC 242 тулаанд Хабиб өрсөлдөгчөө гуравдугаар үед буулгаж авсан юм.  Түүний дараагийн учраа нь хөнгөн жинд олон жил өрсөлдөж байгаа Тони Фергусон байх магадлалтай байна. Мөн мэргэжлийн боксын домог Флоид Мэйуидертэй тулаан хийх санаа ч яригдаж байгаа юм.   

Р.Төмөр

Эх сурвалж: ТАСС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.