Форекс-арилжаанд урт хугацааны хандлага тохирох уу?

1066

Форекс-арилжаанд урт хугацааны хандлага тохирох уу?

Форекс-арилжаанд урт хугацааны хандлагыг хэрэглэж болох уу? Эсвэл богино хугацааны арилжаанд оролцож байнгын болон жижиг орлого олох нь зүйтэй юу? Одоо бид манай уншигч нарт урт хугацааны болон богино хугацааны хандлагуудын давуу болон дутагдалтай талуудыг нь тайлбарлаж өгөх болно. Мөн үүнээс гадна энэ хоёр аргыг тус тусад нь ашиглаж яаж амжилт олж болохыг хэлж өгнө.

Форекс-арилжааны богино хугацааны хандлага.

Форекс-арилжаанд хэрэглэгдэх богино хугацааны хандлага нь үндсэндээ техникийн үзүүлэлтүүд дээр үндэслэгддэг. Трейдэрүүдийн өөрсдөд нь ашигладаг төрөл бүрийн техникийн үзүүлэлтүүд байдаг. Үнэндээ бол ихэнхи трейдэрүүд техникийн үзүүлэлтүүдийг зах зээлийн байдлыг тандахын тулд ашигладаг.

Богино хугацааны форекс арилжаанд оролцдог трейдэрүүд дараах хоёр төрлийн үзүүлэлтийг ашигладаг: урьдчилсан болон урьдчилсан бус үзүүлэлтүүд. Осциплятор буюу Урьдчилсан үзүүлэлт нь ирээдүйд болох ашигтай оролт болон гаралтын боломжыг үзүүлдэг.

Схоластик болон RSI үзүүлэлтүүд – нь ханшны өөрчлөлт болон өсөлт буултын ялгааг урьдчилан үзүүлдэг хамгийн их хэрэглэгддэг хоёр үзүүлэлт юм.

Харин урьдчилсан бус үзүүлэлтүүд болох Энгийн дундаж урсгалын, MACD болон Боллинджерын давалгааны аргууд нь болоод өнгөрсөн ханшны хөдөлгөөний үзүүлэх бөгөөд үүний үндсэн дээр дараах өөрчлөлтүүдийг урьдчилан таамаглаж болдог.

Богино хугацааны аргыг форекс-арилжаанд хэрэглэхэд тэвчээр (ялангуяа шуналаа тэвчих), сахилга бат, бага хэмжээгээр орж буй орлогыг байнгын хяналт, оруулсан хөрөнгө оруулалтын зарлагаа хянаж тодорхойлж суух шаардлагатай байдаг.

Үүнээс харахад, форекс-арилжааны богино хугацааны арга нь огцом хурдацтай өөрчлөлттэй болон түргэн арилжаалагдах боломжтой ханшны ялгаанаас ашиг олдог. Трейдэрүүд энэхүү үзүүлэлтүүдийн давуу талыг ашиглаж хялбархан аргаар ашиг ажиллаж чадах юм.

Богино хугацааны аргын үед хөрөнгө оруулалтыг хэмнэх зайлшгүй чухал учраас богино хугацааны бөгөөд хэцүү программудыг ашиглаж ажиллах нь цаг хугацаа алдах хүндрэлийг бий болгодог.

 

Форекс-арилжаан дахь урт хугацааны хандлага

Урт хугацааны хандлагыг ашиглахын тулд трейдэрүүдэд ханшын огцом өөрчлөлтийг хүлээх шаардлага гардаг. Огцом өөрчлөлтийг тодорхойлохын тулд тэд олон улсын болон дотоодын зах зээлийн суурь анализ хийх шаардлагатай. Анализыг бүрэн гаргахын тулд түүний дээр ирээдүйн болон өнөө үеийн эдийн засгийн болон улс төрийн байдлыг оруулж тооцдог. Хэрвээ трейдэр нь ханшы зөв өөрчлөлтийг таамаглан хүлээж чадваас маш их орлого олох боломжтой бөгөөд энэ нь бага зэргийн богино хугацааны орлогоос хамаагүй дээр юм.

Энэ аргыг сонгосон трэйдэрүүд хэрвээ зах зээлийг зөв тодорхойлж, богино хугацааны зах зээлийн өөрчлөлтийг даван туулж чадвал маш амжилттай ажиллах боломжтой юм. Хэрэв тэгж чадахгүй бол алдагдал ч гэсэн бага биш байх болно.

Жишээлбэл, аль нэг улсын төв банкны мөнгөний хүүгийн өсөлтийг судалсны эцэст ирээдүйд ашиг олж болох хос валютыг сонгож авч ажиллаж болно. Энэ байр суурьнаас харвал энэ жишээний трейдэр нь урт хугацааны дараа их хэмжээний ашиг олох боломжтой юм. Гэхдээ тэр улсын хүүгийн өсөлт нь эдийн засгийн эрүүл үйл ажиллагаан дээр үндэслэгдсэн байх естой. Үгүй бол тухайн хэлцэл нь их хэмжээний хохирол авчрах боломжтой.

Бидний харж байгаагаар, хэтийн төлөвийг зөв тодорхойлохын тулд аливаа зах зээлийн үндэс болсон хүчин зүйлүүд болон эдийн засгийн ойлголтуудыг сайн судлах естой. Үүнээс гадна бас нэг чухал зүйл бол Форексын зах зээлд удаан байрлах үеийн үнийн асуудал юм.

Форекст ажиллаж буй трейдэрүүд овернайтад байрлах ролловерын зардлыг төлөх шаардлагатай болдог. Ямар ч валют бага хугацааны хувь төлбөртэй байх ба энэхүү хувийн ялгаа нь трейдэрийн хувьд эсвэл ашиг, эсвэл зарлага болж худалдааны данс руу шилжих магадлалтай. Валютын хосуудын дундахь ханшны ялгаа нь Форексын ролловерын ханшинд нөлөөлдөг учраас хамгийн сайн спред санал болгож байгаа брокерүүд трейдэрийн олох ашгинд их хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Мөн санал болгож байгаа зээлийн тусламж нь ашиг олох хүчин зүйлсийн нэг болох бөгөөд гэнэтийн явдлаас сэргийлэх арга ч болж чаддаг.

Иймд, богино хугацааны хэлцэлүүд нь байнгын бөгөөд бага хэмжээний ашиг өгөх магадлалтай. Гэвч худалдааны үзүүлэлтүүдийг ашигласны үндсэн дээр урт хугацааны дараа илүү их ашиг олох боломжтой. Хөрөнгө оруулалтаа зөв сонгох, мөн бодитой зорилго тавих нь трейдэрийн хувьд санхүүгээ зөв удирдах, эсрдлээс хамгаалах аргуудын нэг болно.

Хэрвээ та форексын худалдаанд оролцмоор байвал www.avatrade.ca сайт руу ороод Avatrade-ын платформтай танилцана уу.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>