НҮБ 15 жил үргэлжилсэн энхийг сахиулах ажиллагаагаа өндөрлүүллээ

568

 

НҮБ 15 жил үргэлжилсэн энхийг сахиулах ажиллагаагаа өндөрлүүллээ

 

НҮБ Хаити улсад 15 жил үргэлжилсэн энхийг сахиулах ажиллагаагаа өндөрлүүлж буйгаа зарлажээ.

Энхийг сахиулах ажиллагааг Хаитид тогтвортой байдал, аюулгүй байдал, засаглалын зохион байгуулах чиглэлээр Хаити улсын эрх баригчдын хүрсэн ололт, амжилтыг баталгаажуулахад чиглэсэн улс төрийн ажиллагаа орлох юм.

НҮБ энхийг сахиулах ажиллагаа эерэг хувь нэмэр оруулсан гэж дүгнээд, 2010 онд тус улсад болсон газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах, янз бүрийн түвшний сонгууль явуулах, санал хураалтын үеэр аюулгүй байдлыг хангахад  энхийг сахиулагчдын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлжээ.

Үүнтэй зэрэгцэн Хаитигийн иргэд АНУ-ын Дээд шүүхэд хандан, 2010 онд холер дэгдсэнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа буруутай гэж үзэж, гомдол гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2010 онд дэгдсэн холер өвчинд Хаитигийн 700 мянган иргэн нэрвэгдэж, 8.4 мянган хүн амиа алдсан. Нутгийн иргэд халдвар дэгдсэнд НҮБ-ын баазын бохир усны хоолой тус улсын голыг бохирдуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Балбын цэргийн алба хаагчид үүнд буруутай гэж үзэж буй юм.

Хаити улсад 2004 онд зэвсэгт мөргөлдөөн хэд хэдэн хотуудыг хамарч, тус улсын ерөнхийлөгч Бертран Аристид улсаа орхин гарсны дараа НҮБ Хаитид энхийг сахиулах ажиллагааг эхлүүлж байсан түүхтэй.

Zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>