Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн

894

 

Хэрвээ та залуухан, амьдралын туршлага багатай нэгэн бол алдаа бүрээсээ суралцаж л яваа байх. Учир нь амьдрал заавартайгаа ирдэггүй шүү дээ. Гэхдээ та алдахаасаа өмнө ухаарах ёстой зүйлс байдаг гэдгийг санах нь зүйтэй. Учир нь зарим зүйлс бидний амьдралыг өөрийнх нь гараар бусниулж, үгүй хийлгэж байдаг юм. Та энэхүү зөвлөгөөг уншаад шинэ 7 хоногоо эрч хүч, урам зоригтойгоор эхлүүлээрэй.

Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн

1Одоогоороо амьдар

 

Та "Өнөөдрөөрөө амьдар” болон "Өөрийнхөө төлөө амьдар” гэсэн үгний ялгааг ойлгох хэрэгтэй. Баатрууд, ухаантнууд, хүчтэй хүмүүс зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаггүй. Харин тэд өнөөдрөөрөө амьдарч, сайхан сэтгэлийн илэрхийлэл болж, бусдад үлгэр жишээ үзүүлдэг. Хэрвээ та түүхч бол таны хувьд өнгөрсөн гэдэг тийм ч таатай зүйл биш байх. Харин хэрвээ та зохиолч бол ирээдүй гэдэг таны хувьд гайхалтай зүйл билээ. Гэвч энгийн хүмүүс өнгөрснөө бодож, ирээдүйг харж чадахгүй байх нь бий. Тиймээс та толинд хараад өөрөөсөө "Би одоогоороо амьдарч байна уу? гэж асуугаад үзээрэй

 

Одоогоороо амьдар

2Шийдвэрийг зөвхөн та л гаргана

 

Аливаа асуудал нь тодорхой эхлэх цэгтэй байдаг. Харин тэр цэг нь мэдээж та. Жишээлбэл, захирал чинь муу хүн учраас таныг илүү цаг ажиллуулаагүй байж болно. Та ажлаа хугацаандаа амжаагүй эсвэл даргынхаа илүү цагаар ажилла гэсэн үгэнд татгалзаагүйгээс болж тэр таныг үлдээсэн байж мэдэх юм. Угтаа бол та л шийдвэрээ гаргасан шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн асуудал, таагүй зүйл бүрийг өөрийн хувь заяа руугаа чихэх нь утгагүй юм. Учир нь болж байгаа бүхий л зүйл таны хийж буй үйлдлийн хариу байдаг ажээ. Та үүнийг хүлээн зөвшөөрч эхэлбэл амьдралаа хүссэнээрээ удирдаж чадна гэдгийг ойлгоорой. Энэхүү маш том хариуцлагыг өөртөө хүлээж авснаар та маш их хүч чадал, эрч хүчийг мэдрэх болно. Мөн чухал шийдвэр гаргах үедээ та бусдаас айхгүйгээр өөрийн хүссэнээр шийдвэр гаргаж чадна. Үнэн хэрэгтээ таныг удирддаг хүн гэж хаа ч байдаггүйг санах хэрэгтэй юм.

 

Шийдвэрийг зөвхөн та л гаргана

3Ямар ч дүрэм байхгүй

 

Бидний өөрсдөдөө зориулж тогтоосон дүрэм бол зүгээр л нэг хийсвэр зүйл зүйл юм. Бид тэр бүхнийг өөрсдийн амьдралыг илүү хялбар болгохын тулд л зохиож гаргасан байдаг. Жишээлбэл, ёс суртахууны, шашны, эрх үүргийн гэх мэт дүрэм журам байгаль дээр оршдоггүй. Гэхдээ энэ нь таныг бүдүүлэг нэгэн бол гэж хэлж байгаа юм биш. Бид соёлтой нийгэмд амьдарч байгаа гэдгээ үргэлж санах нь зөв. Харин соёл нь тухайн хүнийг дүрэм журамгүйгээр өөрийнхөө хэм хэмжээ, хязгаарыг тогтооход тусалдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс бид танд ном уншихыг зөвлөж байна. Харин хэн нэгний зохиосон дүрэм, журмын талаар огтхон ч унших хэрэггүй.

 

Ямар ч дүрэм байхгүй

4Бүх зүйл дуусна

 

Азгүйдэл болон ямарваа нэгэн хүнд асуудалд тайван хандаж байх хэрэгтэй. Таны амьдралд тохиолдож буй хүнд, хэцүү зүйл бүхэн хэзээ нэгэн цагт дуусаж, өнгөрсөнд тань үлдэнэ гэдгийг санаарай. Гэхдээ энэ нь таныг амьдралынхаа хэцүү үеүдийг март гэж байгаа юм биш. Харин таагүй дурсамждаа битгий эзэмдүүл гэж сануулж байгаа юм. Жишээлбэл, Хирошима болон Нагасакид болсон дэлбэрэлтийн үеэр амьд гарсан хүүхдүүд аймшигтай цаг үеийг давж туулсан ч тэд хүчтэй хэвээр байж, амьд үлдэж чадсан байдаг.

Заримдаа таны эрч хүч суларч, амьдрах сонирхолгүй болох тохиолдолд та тэр бүхнийг тэсэж гарах хэрэгтэй. Эс тэгвээс та өөрийнхөө завийг живүүлэх болно. Мөн та амьдралдаа болон өөртөө үнэнч байх ёстой шүү.

 

Бүх зүйл дуусна

5Айдас хэнд ч хэрэггүй

 

Та юунаас айдаг вэ? Өөрийн айдаг бүх зүйлийг цаасан дээр бич. Ингээд бичсэн зүйлсээ бодит мэтээр төсөөлж, дараа нь цаасаа хаяарай. Ямар нэгэн зүйлийг хийх айдас төрж байвал та энэ алхмыг тогтмол хийж байх нь зүйтэй. Айдас гэдэг таныг урагш алхахад саад болох тархины нян юм. Азаар ихэнх айдас нь таны төсөөлөл байх нь бий. Хэрвээ та айдасгүй болж байвал үүнд санаа зовох зүйл үгүй. Жишээлбэл, ажлаас чинь халчихвал битгий санаа зов. Та шинэ ажилд орчихно шүү дээ. Хэн нэгэнд зодуулсан бол зүгээр дээ. Та шархаа эдгээсний дараа түүнээс хариугаа авч чадна.

 

Айдас хэнд ч хэрэггүй

6Таны бодол л үнэ цэнэтэй

 

Хэдийгээр хүн бүрийн бодол үнэ цэнэтэй байдаг ч тэр нь таны бодлоос илүү үнэтэй байх ёсгүй. Таныг хэн нэгэн шүүмжилж байх үед та өөрийнхөө бодлыг үнэ цэнэтэй гэдгийг ойлгож байх нь зүйтэй. Таны эргэн тойронд буй хүмүүс тэнэг биш. Тэдний ихэнх нь танд юу хэлж байгаагаа мэднэ. Та алдаа гаргасан байж болно. Гэхдээ энэ нь хэнд ч хамаагүй. Таны алдаа бол таны л алдаа. Таны завийг өөр хэн нэгэн сэлүүрдэх ёсгүй. Хэрвээ та өөрийн амьдралыг гартаа авсан л бол бусдад удирдах боломжийг бүү өгөөрэй. Буруу шийдвэр гаргаж байсан ч зоригтой байх хэрэгтэй.

 

Таны бодол л үнэ цэнэтэй

CAAK.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>