Дэлхийн хамгийн үнэтэй зоосууд

1154

Өнөөдөр зоосон мөнгө солилцооны хэрэгсэл байхаа бараг больж байгаа билээ. Хэн ч халаасандаа зоосон мөнгө хангинуулж явахыг хүсдэггүй. Харин зоос цуглуулагчид л түүний үнэ цэнийг мэдэж, өөрийн цуглуулгад шинэ ховор зоос олжавахыг мөрөөддөг.Зоос нь үнэт металл болон чулуу шиг мөн тийм үнэ цэнтэй байж болдогийг тэмдэглэвэл зохино. Тийнхүү дэлхийн хамгийн үнэтэй зооснуудаас сонирхохыг танд санал болгож байна.

 

1.Нэгдүгээр Педруг хаан ширээнд залахад зориулж гаргасан зоос, ХIХ зуун

Самые дорогие монеты мира (7 фото)


Шинжээчид Нэгдүгээр Педруг хаан ширээнд заларсны 1900 жилийн ойд зориулан гаргасан бразилын зоосыг хамгийн үнэтэй зоосны жагсаалтад оруулдаг юм. Бразилын эзэн хааныг яруу алдараа дуурсгасан эртний ромын иргэний маягаар дүрслэжээ. Дэлхийд ийм зоос ердөө 64 байдаг байна. Нэг ширхэг зоосыг Чикагогийн дуудлага худалдаагаар 138 мянган ам. доллараар худалджээ.

2.Том Фил, 2004 он

"Том Фил” гэсэн нэртэй зоос нь 100 000 еврогийн нэрлэсэн өртөгтэй юм. Зоосыг яагаад ингэж нэрлэх болсонюм бол?Вена хотын филармонийн дурсгалд зориулж зоосыг "Фил” хэмээн нэрлэжээ. Австрийн зоосны үйлдвэр 999,9 сорьцын 1000 унцын алтаар энэ зоосыг хийсэн байна. Зоос31,5 килограммын жинтэй, диаметр нь 37 сантиметр гэнэ. Австрийн зоосыг тус бүрийг нь 330 мянган еврогийн үнээр ердөө 15 ширхэг хийжээ.

3. Брашерын дублон, 1787он

Америкийн энэ зоосыг үнэт эдлэлийн дархан Ефрем Брашер хийжээ. 18 дугаар зуунд Америкт зоос үйлдвэрлэх төрийн монополи гэж байгаагүй байна. Гэвч үнэт эдлэлийн нэрт дархан Ефрем Брашер зэрэг итгэмжлэгдсэн хүмүүс зоос цутгах ажлыг хариуцаж байжээ. Тэрээр захиалгаар ажиллаж, мөн алт, мөнгөөр өөрийн гэсэн зоос хийж байсан байна. Мастер бүргэдийн цээжинд өөрийн овог, нэрийн эхний үсгийг товойлгон сийлжээ. Дуудлага худалдаагаар дублоныг бараг гурван сая ам. доллараар худалдсан байна.

 

4.ГуравдугаарЭдвард, 1343он


Энэ ховор алтан зоос "Хоёр Ирвэс” гэсэн нэртэй юм. Түүний нэрлэсэн өртөг нь ердөө зургаан шиллинг гэнэ. Харин Спинк дуудлага худалдааны бодит өртөг нь 6,8 сая ам. доллар байжээ. Ийм их үнэ нь уг зоос маш ховор бөгөөд дэлхийд ердөө гурван ширхэг байдагтай холбоотой гэнэ.

 

5.Нэгдүгээр Ангиллын доллар, 1804 он


Харамсалтөай нь, 1804 онд хийсэн жинхэнэ зоосүлдээгүй гэнэ.Харин яг дууриалгасан зоосыг 10 жилийн дараа хийсэн байна. Энэ нь жинхэнэ биш ч гэсэн, зоосыг 2010 онд 3 737 500 ам. доллараар худалджээ. 2008 оны зоос ердөө найм байсан бөгөөд сүүлд ньбас долоон ширхэг нэмэгдсэн байна. Нэг зоос Сиамын вангийн асар том цуглуулгад орж байжээ. Ванг нас барсны дараа энэ зоосыгдуудлага худалдаагаар 4,14 саяар худалдсан байна.


6.Сент-Годены бүргэд, 1933 он



Зоосыг хийсэн хэд хэдэн он байдаг бөгөөд эдгээр зоосны үнэ нь чухамхүү цутгасан оноос шалтгаалдаг байна. Жишээлэхэд, 1907 оны зоосыг 2015 онд "Heritage” дуудлага худалдаагаар 2 115 000 ам. доллараар худалджээ. Гэвч алхаж яваа Хатагтай Эрх чөлөөний дүрс бүхий 1933 оны зоос хамгийн дээд амжилт тогтоосон байна. Энэ зоосыг дуудлага худалдаагаар 7 590 020 ам. доллараар худалджээ.



7.Тэргүүлэгч! Задгай тавьсан үс, 1794 он


АНУ-ын нутагт, тодруулвал Филадельцид хийсэн нэг долларын хамгийн анхны мөнгөн зоосны нүүрэн талд үсээ задгай тавьсан эмэгтэйг дүрсэлсэн нь Эрх чөлөөг бэлэгджээ. Эмэгтэйн дээд талдLIBERTY гэсэн үгийгтовойлгон цохиж, хоёр талаар нь 16 зургаан хушуу харагдах бөгөөд тэр үед АНУ-д ийм тооны муж улс байгуулагдаад байжээ.

Өнөөдрийн байдлаар энэ зоос дэлхийд хамгийн үнэтэй нь юм. 18 дугаар зууны сүүлчээр АНУ-д цутгасан мөнгөн долларыг 10 016 875 доллараар худалдсан байна!

Б.Атар

Bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>