Нажиб Разак: Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөх тушаал өгөөгүй

399

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр Малайз улсын Куала-Лумпур хотноо эхлээд байна. Тус улсын хуулийн дагуу хурал ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа ба энэ удаагийн хуралд талийгаачийн аав С.Шаарийбуу хохирогчоор орж байна. Харин түүний өмгөөлөгчөөр Рамкарпал Сингх гэх хүн ажиллаж байгаа юм.

Өмнө нь энэ хэргийг эрүүгийн хуулиар шийдвэрлэн гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноосон боловч тэд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж, өнөөдрийг хүртэл ямар нэг шийтгэл хүлээгээгүй байна. Тэгвэл өнгөрөгч аравдугаар сарын 17-ны өдөр Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон Азилах Хадри мэдүүлгээ өөрчилж, түүнийг хөнөөх тушаалыг тухайн үеийн Малайзын Ерөнхий сайдын орлогч Нажиб Разак өгсөн хэмээгээд цаазын ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг өөрийн өмгөөлөгч Ж.Кулдееп Кумараар дамжуулан 17 хуудас баримт бүхий хүсэлтийг Холбооны шүүхэд хүргүүлсэн байна.

Тэд уг хүсэлтдээ, 2006 онд тухайн үед Нажиб Разах надтай уулзаж, "Ш.Алтантуяаг буудан хороохыг тушаасан. Түүнийг гадаадын тагнуулын ажилтан хэмээгээд түүнийг ор мөргүй устгахын тулд батлан хамгаалахын салбарт ашигладаг тусгай дэлбэрэх бодис ашиглах зөвшөөрөл олгосон гэжээ. Түүнчлэн энэхүү хэргийг гүйцэтгэсний дараа Нажиб Разак түүнийг Үндэсний аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэсэн хэмээн шагнасан тухай дурджээ.

Тэгвэл Нажиб Разак Ш.Алтантуяагын амь насыг хөнөөх захиалга өгөөгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр өчигдөр өөрийн албан ёсны хуудсаар дамжуулан "Амар амгалан байх болтугай. Азилах Хадри намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс энэ долоо хоногийн баасан гарагт шинэ сүмийн мөргөлийн үеэр шашны зан үйл үйлдэж тангараглана. Та бүхэнд баярлалаа" гэжээ.

Б.Гантуяа   

Эх сурвалж: Zindaa.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>