Барилдах эрхээ хасуулаад байсан Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нар бөхийн дэвжээнээ “Эргэн ирлээ”

466

Барилдах эрхээ хасуулаад байсан Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нар бөхийн дэвжээнээ “Эргэн ирлээ”

 

Допингын асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүдийн барилдах эрх сэргэжээ. 2017 онд заал, танхимын барилдааны үеэр авсан шинжилгээгээр сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн эдгээр бөхчүүдийн эрхийг сэргээж бөхийн барилдаандаа зодоглох боллоо. Бөх сонирхогчдын барилдааныг нь шимтэн хүлээдэг, заалны барилдаанд тогтмол хүч үздэг бөхчүүдийг эргэн ирж байгаад үзэгч түмэн баяртай байгаа бөгөөд дахин ийм хэрэгт хутгалдаж, Монгол бөхийн нэр хүнд, жудагт ёсыг унагаахгүй байхыг хүсэж буй . Бөхчүүд маань ч гэсэн үүнийгээ ухамсарлан Монгол бөхийн босоо цагаан хийморийг бүү гутаагаасай.

Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>